MongolZ баг "eXTREMESLAND 2023"-д түрүүлж олон улсын тэмцээнээс анхны цомоо өргөлөө

Aдмин / Спорт

Counter strike-2 тоглоомын "eXTREMESLAND 2023" тэмцээн БНХАУ-ын Шанхай хотын Perfect World Esports Center-д гурван өдөр үргэлжилж өчигдөр дууслаа. Азийн шилдэг найман баг цугларсан тус тэмцээнд манай улсын MongolZ аваргын цом өргөж 25 мянган ам.долларын эзэн болов.

Ингэснээр 2016 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй "Extremesland" тэмцээнд анх удаа монгол баг түрүүлсэн юм. Мөн MongolZ баг олон улсын тэмцээнээс анх удаа цом өргөлөө хэмээн багийн тоглогчид онцлов.

Тэд аваргын төлөө Хятадын чансааг тэргүүлэгч Lynn vision багтай тоглосон. ВО3 журмаар явагдсан тус тоглолтод манай улсын баг өөрсдийн сонгосон Ancient дээр 13:3, өрсөлдөгчийн сонгосон Anibus дээр нэмэлт үе гаргаж 16:14 онооны харьцаатайгаар ялалт байгуулсан.

Сүүлийн тоглолтод 910 буюу Б.Өсөхбаяр 26 kill-тэй багаа тэргүүлжээ. Харин багийн ахлагч Б.Гарьдмагнай буюу blitz 24 kill хийснээр удаалсан байна.

Мөн өнгөрсөн Бямба гарагт MongolZ баг "Intel Extreme Masters Chengdu 2024" тэмцээний эрхийн төлөө Хятадын Tyloo-тэй өрсөлдөж 0:2 онооны харьцаатайгаар ялагдал хүлээсэн.

MongolZ багийн бүрэлдэхүүн:

зураг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.