Жоковичийн хожлын цувралыг зогсоосон Жанник Синнер анхны их дуулгадаа түрүүллээ

Aдмин / Спорт

  • Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Австралийн нээлттэй тэмцээн болов
  • Тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Италийн Жанник Синнер түрүүлэв
  • Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд Беларусийн Арына Сабаленка түрүүлэв

Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг, 2024 оны эхний их дуулга болох Австралийн нээлттэй тэмцээн өчигдөр өндөрлөв. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй ганцаарчилсан төрлийн финал болоход Италийн залуу тамирчин Жанник Синнер аваргын цомыг өргөлөө.

Финалд Оросын Данийл Медведевийг 3-2 (3-6, 3-6, 6-4, 6-4, 6-3) харьцаагаар хожсон 22 настай Синнер их дуулгын финалд өмнө шалгарч үзээгүй байв. Гэвч 2020 оноос тодорч эхэлсэн тэрээр 2023 оны Wimbledon-ы хагас шигшээ, Франц болон АНУ-ын нээлттэй тэмцээний шөвгийн наймд шалгарсан амжилттай.

2024 оны Австралийн нээлттэй тэмцээн түүний хувьд хүчтэй өрсөлдөгчидтэй эртнээс тулж эхэлсэн. Тодруулбал, 4-р шатанд Оросын Карен Качановыг, шөвгийн наймд мөн Оросын Андрей Рублевийг тус бүр 3 сетэд буулган авсан тэрээр хагас шигшээд өнөө цагийн амьд домог Новак Жоковичтой таарсан юм.

2023 оны АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлснээр 24 дэх цомоо өргөж бүх цаг үеийн шилдэг хэмээх алдрыг авсан 37 настай Серби тоглогч энэ удаа залуу үеийн төлөөлөлд 1-3 (1-6, 2-6, 78-66, 3-6) харьцаагаар хожигдсон юм.

Данийл Медведев /Зургийн эх сурвалж: Reuters/Данийл Медведев /Зургийн эх сурвалж: Reuters/

Харин өнгөрсөн жилээс эхлэн Новак Жоковичийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болоод байсан Испанийн Карлос Алкараз шөвгийн наймд Германы Александр Зверевт ялагдсан. Зверевийг удаан үргэлжилсэн 7 сетээр хожсон Медведев хоёр их дуулга дараалан финалд шалгарсан бөгөөд энэ удаа өөр өрсөлдөгчид аваргын цомыг дахин алдлаа.

Нөгөө талд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Беларусийн Арына Сабаленка хоёр дахь их дуулгадаа дараалан түрүүлсэн. Тэрээр финалд Хятадын шинэ алдартан Чинвен Женийг 3-6, 2-6 харьцаагаар хожсон байна.


Сэтгэгдэл

Ismaelhog [194.110.114.21] 2024-01-31 02:04:42

Comprar Cialis Original Cialis 5 mg prezzo <a href=https://comprarcialis5mg.com/it/cialis-5mg-prezzo/>cialis 5 mg prezzo</a> cialis 5 mg prezzo


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.