ХСҮТ: Хавдрын нийт оношлогдсон 7244 хүний 65 хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон

Aдмин / Эрүүл мэнд

Хавдрын эсрэг дэлхийн өдрийг угтан хорт хавдрын өвчлөл, тусламж үйлчилгээний талаар Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү " ХСҮТ-ийн амбулаторийн үзлэг 2023 онд 146 хувиар өссөн. Өнгөрсөн 2023 онд гэхэд хавдрын 7244 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн хавдрын оношоор нас барсан гэдэг дүн мэдээ байна.

Нийт оношлогдсон 7244 хүний 65 хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон. Хавдрын тохиолдлоор 45-аас дээш насны хүмүүс 85 хувийг эзэлж байгаа юм.

Манай улс элэгний хавдрын өвчлөлөөрөө дэлхийн 180 улсаас нэгдүгээр байрт жагсаж байна. Харин хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд, элэг болон ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж буй. Өвчлөлийн үзүүлэлт, нас баралтыг харахад аль аль нь өссөн үзүүлэлттэй байгаа юм" гэв

Монгол Улс нийт хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд, элэг болон ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаар мөн тэргүүлж байгааг эмч нар онцолсон юм.

Нийт нас баралтын таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай. Нас барж байгаа хүмүүс дотроо нэг жил хүрэхгүй байгаа нь нас баралтын 60 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад дөрвөн хувиар буурсан. Өнгөрсөн 2022 онд 66 хувь байсан. Харьцангуй хорт хавдар нь төгс эдгэж, хяналтад байгаа хүмүүс 43.3 хувийг эзэлж байна. Нийт оношлогдсон 7244 хүний 65 хувь нь буюу хожуу үе шатандаа оношлогдсон байна. Энэ жилийн үзүүлэлт таван пунктээр буурсан. Мөн 45-аас дээш насны хүмүүс 85 хувийг эзэлж байна.


Сэтгэгдэл

Зочин [118.221.209.8] 2024-01-31 14:21:33

солонгос япон хятад 3 цацрагаар хамгийн их хордсон улсууд бараа нь цацрагтай мэдээж , хорт хавдраар тэргүүлдэг 3 даа

зочин [66.181.190.107] 2024-01-30 23:58:55

Эмч нар ийм аймшигтай тоо баримт ярихын зэрэгцээ хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? гэдэг асуудлаар цэцэрлэг, сургууль болон бүх газруудад сургалт явуулж иргэдийг мэдээлэлтэй, мэдлэгтэй, дадалтай болгооч ээ. Орчны бохирдол, хоол хүнсний аюулгүй байдал, эрүүл хоол хүнс, хоолны дэглэм, хооллох хугацаа гээд энгийн зүйлсийг иргэдэд бага наснаас нь сургаж ойлгуулаач ээ, мэдүүлээч ээ. Хавдрын эсийг чихэр сахар, давс тэжээдэг гэдгийг хэлж ойлгуулаач ээ, дэлгүүрээр дүүрэн байгаа хоол нэртэй хорт хүнсний асуудлыг нээлттэй хэлж ойлгуулаач ээ. Нийтийн хоолны газруудаар хеликобактери нийтэд тарж байна уу? Хомхойн буюу герпес вирус, коронавирус тархахаас сэргийлээч ээ. Иргэдэд үнэн зөв бодит мэдээлэл өгч сургалт явуулаач ээ, дадал хэвшил болгооч ээ, гар ба ариун цэврийн өрөөний ариун цэврийг дээд зэргээр сахиулаач ээ. 00 орчихоод гараа угаахгүй гараад явчихдаг хүмүүс зөндөө байгааг яах вэ? 00 өрөөний дэргэд хүнс зардгийг яах вэ? Архи тамхиа яах вэ? бохир заваанаа яах вэ?

Зочин [202.126.88.133] 2024-01-30 21:13:25

Энэ арай л дэндүү бгаа саяхан би эгчийгээ хавдраар алдлаа их хэцүү дээ ар гэр ах дүүсүүд бүгд л стрёссдээд л байнгын шааналгаатай байдаг ийм д яаралтай л арга хэмжээ авах шардлагатй бна.утаа ажиллах орчин амьдрах орчин гээд л..асар хурдан их олон хүнээ хамгаалах хэрэгтэй бна.энэ зовлонг эдэлж байгаа хүн бүхэн дараа дараагийнхаа хэрэглээ хоол хүнсндээ анхаараач..гуйя .асар их зардал чирэгдэл болж бна эх оронд ч.эгэл айлд ч ялгаагүй бод ..өөрчил...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.