TheMongolz урьдчилсан шатны эхний ялалтаа байгууллаа

Aдмин / Спорт

"PGL Major Copenhagen 2024"-ийн эрхийн төлөөх Ази тивийн урьдчилсан шатны тэмцээн Хятадын Шанхай хотод эхэллээ.

Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтод манай улсаас TheMongolz баг оролцож байгаа бөгөөд тэд эхний тоглолтдоо хожлоо. Урьдчилсан шатны эхний тоглолт TheMongolz болон Myth Avenue багийн хооронд BO1 журмаар Ancient map-д болоход TheMongolz 13:4-өөр буулган авсан байна.

PGL Major Copenhagen 2024 нь CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж хэлж болохуйц чансаа өндөр уралдаан юм. 1250000 ам.долларын шагналын сантай мажор тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг оролцох бөгөөд гуравдугаар сарын 17-31-ний хооронд Данийн нийслэл Копенгаген хотод болно. Тэмцээнд Ази тивээс хоёр баг оролцох аж.

Тэгвэл Монголын өөр нэг баг болох ATOX Esports эхний тоглолтдоо хожигдсон байна

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.