С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Намын хөтөлбөр маш чухал бодлогын баримт бичиг. Бид намын дүрмээрээ процессоо хэрхэн гаргах вэ, хэн яаж сонгогддог байх вэ, үйл ажиллагаагаа яаж явуулахаа тодорхойлж байгаа бол намын хөтөлбөрөөрөө үндэс суурь, үнэт зүйлээ тодорхойлох юм.
Амин луужин болсон цэг маань байх юм. Хэн дарга байх тал дээр ярилцаж байгаа нь харамсалтай. Үүнээс болж нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна.
Бид Улсын дээд шүүхэд материалаа бүрдүүлж өглөө гэхэд намын хөтөлбөр дээрх бодлого дээрээ нэгдэж чадсан уу гэдэг асуудал хөндөгдөнө. Бид намын хөтөлбөрт ач холбогдол өгч, оролцоотой байх шаардлагатай. Ер нь үзэл баримтлалаа дагадаг баймаар байна.
Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой, арванхоёрдугаар сар гараад ирсэн чинь баахан хүн одон медаль надаас асууж байна. Тэр одон медалийг яаж авах вэ гэж байна.
Манай намын үзэл баримтлалаар энэ одон медалийн асуудалд ямар бодлоготой байх вэ гэдгээ тодорхойлох ёстой. Шинэ нийгэмд амьдарч байгаа хүмүүс байж социализмын үеийн одон медалиудаа больё л доо. Хэнд ч үнэ цэнгүй болсон медалиудыг олон тоогоор тавьж, тэрийг нь олж өгсөн гишүүн нь сайн хүн болмооргүй байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.176.95] 2024-11-29 10:57:22
Маш зөв зүйтэй сэдэв хөндөж ярьсан байна, иймэрхүү гишүүн олон байвал тэр капитализмыг чинь байгуулхад мөн ч амархан байна даа, амжилт хүсье.
Зочин [202.126.89.249] 2024-11-29 08:17:24
Өөр өөр санал гарахгүй яадгийн чам шиг янаглах хэрэг үү?
Зочин [202.9.40.87] 2024-11-29 04:07:02
Энэ нам дагасан өлөнгүүд багаар нь сонгоод өгөөч гэж хуцаадл тэгээл бүх юмны үнэииг нэмж байна лалрууд
иршэг [103.57.95.45] 2024-11-28 23:47:02
Энэ бүсгүй алъя гэсэн багийн сувилагч баймаар л харагдаж байна даа
хүннү [202.9.46.174] 2024-11-28 20:17:30
Чиний энгэт байгаа чинь юу юм? Жирийн иргэдээс ялгагдах таних тэмдэг юм уу? Цахиут Төмөрийн хэлдэг шиг “ээ бурхан минь гэж та нараас айна даа”.
хүннү [202.9.46.174] 2024-11-28 20:10:11
Шагнал, одон медаль байх ёстой. Ингэж худлаа попорч болохгүй. Хамгийн гол нь эзэндээ очихгүй наагуур нь улс төрчид өөртэй талтай л бол хулгайч, луйварчин ч бай хамаагүй “өгөөд” байгаад л гол учир нь байна. Үүнд нь иргэд дургүй байдаг. Бүр атааг нь өдөж өгдөг. Тиймээс “миний аваагүй одон, медалийг энэ муу хулгайч аваад байхдаа яадаг юм, ерөөсөө үүнийг аль эрт болих байсан юм, тэгсэн бол энэ ч авахгүй би ч авахгүй байсан” гэж атаархаад байна. Ямар ч төр байсан улс орныхоо бүтээн байгуулалтад залуу насаа зориулж байгаа иргэдээ шагнах ёстой. Тэр бүү хэл залуу насандаа ид бүтээж байгаа үед нь шагнах ёстой. Олимп, тив дэлхийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болзол хангасан тамирчид маань “манайх одон, медальгүй улс болсон, би үүнийг авахгүй” гээд сууж байх юм уу? Ганцхан монгол улсад л одон медаль байдаг юм биш ш дээ.
Иргэн [66.181.177.207] 2024-11-29 14:37:54
Шагнал одон медал байх ёстой зүйл . Учир нь хүмүн бид бусад амьтнаас илүү онцлог нь юу билээ. Оюун ухаан , хөдөлмөр шүү дээ . Оюун ухаан авьяасаа гаргаж сайн хөдөлмөрлөсөн бол шагнал авна. Энэнээсээ урам зориг эрч хүч авч илүү сайн ажиллаж сайхан амьдарна. Харин сүүлийн хэдэн жилд шагнаж байгаа арга чинь мөнгө танил тал болсноор шагнал одон медалийн үнэ цэнийг бууруулж,хавтгайрч, хэн дуртай нь өвөртлөж яваад шагнаад байх болсон шүү.. Зарим мөхөс ухаатай, цээжээ дэлдэж" би" гэсэн залуус ингэж ярьж байна. Зөв хүндээ зөв цагт нь шагнах хэрэгтэй.
huz [103.168.34.138] 2024-11-28 18:22:20
unen .tsol hergemd durtai baidliig boliulah heregti
zochin [103.80.211.52] 2024-11-28 16:00:34
Үүнийг одоо болих хэрэгтэй ш дээ.
Зочин [103.80.211.52] 2024-11-28 16:06:42
одон медаль, гавьяат мавьяат гэхээ одоо болих хэрэгтэй. 2 адилхан багш байна. 2уулаа л сурган хүмүүжүүлэх ажлыг 30 жил хийгээд тэтгэвэртээ гардаг. Танил талтай нь гүйсээр байгаад гавьяат, ардын гэсэн шагнал авчих юм аа. Ялгаа нь энэ цолтой нь нэмэлт тэтгэмж аваад байгаа учир үүнийг авахыг төлөө гүйх үндэслэл болсон. Иймд эхлээд тэр урамшуулал олгодог журмыг байхгүй болгох хэрэгтэй. Дараа нь энэ утгагүй шагналыг зогсоох хэрэгтэй. Амжилт гаргасан бол тухайн үед нь бодит урамшуулал олгодог л болох нь зүйтэй.
иргэн [66.181.160.10] 2024-11-28 15:04:37
Төрийн одон медалиас бусад бүх одон медалийг цаашид өгөхгүй болгох хэрэгтэй. Харин төрийн шагналуудыг мөнгө урамшуулалтай болгож нэр хүндийг нь өсгөх хэрэгтэй. Энгэрээрээ дүүрэн учир утгагүй одон медаль зүүсэн ахмадууд өрөвдөлтэй, Энэ бол томоохон төөрөгдөл.
Зочин [66.181.191.119] 2024-11-28 13:56:26
хэн гишшүнийг аньдаг тэр нь одон медаль, гавъяат, баатар цолыг зуучилдаг шүүдээ. энэ үхширмэл коммунист үзэл суртлаас татгалзацгаая аа таминь ээ.олон түмнийг гавъяатай гавъягүй гэж ялгаварладаг төр засагтай баймааргй байна. үүнийг авч буй хүмүүс нь ч хөөрхийдөө нэг л нэр хүнд цол чимэгт донтосон л амьтад байх юмдаа.