Монгол Улсын шилдэг 30 жүдоч ДАШТ-д оролцох эрхээ авчлаа

Ирэх зургаадугаар сарын 13-нд “Будапешт-2025” жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тэмцээн долоо хоног үргэлжилж 20-нд өндөрлөх юм.
Энэ жилийн дэлхийн аварга хаяанд ирж байгаатай холбоотойгоор Олон улсын жүдо бөхийн холбоо тамирчдын чансааг шинэчлэн зарлаад байна. Тодруулбал, ДАШТ-нд өрсөлдөх боломжтой эхний 100 тамирчныг жин тус бүрээр зарлалаа.
Он гарснаас хойш Олон улсын жүдо бөхийн холбоо зургаан их дуулга тэмцээнийг хуваарийн дагуу зохион байгуулав. Эдгээр их дуулгад оролцсон тамирчдыг цувралуудаас цуглуулсан оноогоор нь эрэмбэлж, шилдэг 100 жүдоч тодорлоо. Учир нь жин тус бүрийн эхний 100 тамирчин ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлдөг.
Ингээд жүдо бөхийн ДАШТ-нд оролцох эрх нь нээгдсэн, жиндээ эхний шилдэг 100-д багтсан монгол тамирчдыг эрэмбэлэгдсэн байрынх нь хамт танилцуулж байна.
-60кг Э.Ариунболд /17/
-60кг К.Ёолк /62/
-60кг Э.Сумъяабазар /84/
-60кг Б.Сүхбат /106/
-66кг Ё.Басхүү /14/
-66кг Б.Эрхэмбаяр /16/
-66кг Ө.Жанцандорж /86/
-66кг Г.Хэрлэн /92/
-73кг Б.Эрдэнэбаяр /15/
-73кг Л.Анхзаяа /27/
-73кг О.Уранбаяр /89/
-81кг Г.Болор-Очир /51/
-81кг О.Шинэбаяр /83/
-90 Г.Алтанбагана /69/
-100кг Б.Хүдэрчулуун /89/
+100кг Б.Гончигсүрэн /60/
-48кг Б.Баасанхүү /1/
-48кг Г.Наранцэцэг /13/
-48кг Ж.Анударь /25/
-52кг Л.Сосорбарам /15/
-52кг Б.Уранзаяа /47/
-52кг М.Нандин-Эрдэнэ /67/
-57кг Т.Ариунзаяа /41/
-63кг Б.Ганхайч /19/
-63кг Л.Энхрийлэн /42/
-70кг Б.Ням-Эрдэнэ /52/
-70кг Д.Есүй /68/
-78 О.Хүслэн /29/
+78кг А.Адъяасүрэн /23/
+78кг Д.Номинзул /38/
Сэтгэгдэл