ОУХМ Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Aдмин / Спорт

Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ амжилттай үргэлжилж байна. Тус тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглосон, Олон улсын хэмжээний мастер Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, Солонгосын Шин Чэйвон, Австрийн Любияна Пиовесанаг ялснаар шөвгийн наймд шалгарав.

Хэсгийн аваргын төлөө Японы Харүка Кажүд ялагдсан ч дагах барилдаан дэвжээний эзэн орны бөх Сабина Герсякийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Шийдвэрлэх барилдаанд тэрбээр дэлхийн хошой аварга, олимпын аварга, Бразилын Рафаэла Силваг цаг дуусахаас 24 секундын өмнө үүрч, вазари үнэлгээ авч, хүрэл медалийг болзол хангав.

Б.Ганхайч ийнхүү Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 33 дахь медаль, 20 дахь хүрэл медалийн эзэн болж байна. Тэрбээр энэ оны олон улсын тэмцээний хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд өнгөрсөн сард Душанбегийн “Их дуулга”-аас алтан медаль хүртсэн. Хүнд бэртлийн улмаас нэг жил гаруйн хугацаанд дэвжээнд гараагүй түүний хувьд ААШТ-д түрүүлэхээс гадна Их дуулга, гранпри ангиллын тэмцээнээс есөн медаль энгэртээ зүүжээ.

Монгол Улсын баг дөрвөн өдрийн дараах байдлаар хоёр хүрэл медальтай 93 орноос 11 дүгээр байрт жагсаж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас 70 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Ням-Эрдэнэ, Д.Есүй нар хүч сорих юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Бахархаж байна. Баяр хүргэе. [66.181.160.44] 2025-06-17 12:42:38

Ёстой мундаг. Зурагтаар үзэж байхад л хийморь сэргэж, бахархлаар дүүрч байлаа. Жинхэнэ Олон улсын хэмжээний Мастер юмдаа. Баяр хүргэе!

Зочин [188.162.254.42] 2025-06-17 11:11:12

гоё.

mr [203.98.76.176] 2025-06-17 10:21:42

bayar hurgei. olon jiliin hudulmur


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000