Х.Нямбаатар: Хятадаас 200 тэрбум орчим төгрөгөөр хагас коксжсон нүүрс авч, энд савлаад, хэрэглээнд нэвтрүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дэр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Хятадаас 226 тэрбум төгрөгөөр боловсруулсан нүүрс худалдаж авах тухай асуудлыг хөндсөн. Тодруулбал, Ж.Золжаргал гишүүн “Хотын захирагч гадаадаас түлш авчирч шатаана гэсэн. Тендерээ зарлажээ. Би гайхсан.
Манайх нүүрсээ экспортолдог улс. Гэтэл боловсруулсан нүүрс Хятадаас худалдаж авах гэж байна. Яагаад вэ? Тендерт нь “Хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг 226 тэрбум төгрөгөөр худалдан авна. Төсвийн ерөнхийлөн захирагч Нийслэлийн Засаг дарга. 2025.06.10" гэсэн байна” хэмээн шүгэл үлээсэн.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатараас сэтгүүлчид тодруулав. Тэрбээр “Өнгөрсөн жилүүдэд маш олон хүн угаартаж нас барсан. Үндэсний хорооноос "Хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ" гэж шийдвэрлэсэн. Би энэ шийдвэрийг хэрэгжүүлж байна.
Хятадаас 200 тэрбум орчим төгрөгөөр коксжсон нүүрс авч, энд савлаад хэрэглээнд нэвтрүүлнэ. Монгол хагас коксжих нүүрсний үйлдвэр байхгүй учраас урдаас авах юм” гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
OMG [202.126.91.8] 2025-06-18 21:34:55
OMG2
Зочин [103.168.34.212] 2025-06-18 20:12:41
Энэ төр барьж байгаа нөхдүүдийг ойлгохоо байлаа.цаад санаа нь улсаа маш хурдан дампууруулах бодлого л явагдаад байх шиг.
Хотын иргэн [66.181.191.55] 2025-06-18 19:56:43
Энэ хүний мэдрэх зүгээр байдаг байгаа, дандаа иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байх юм. Яахаараа дандаа хогийн юмнууд нь дээр сандайлаад суучихдаг байнаа
Зочин [202.9.46.144] 2025-06-18 19:30:52
Станцаа барйачээ олон хүн угаартаж бна
amgaa amgaa [66.181.161.69] 2025-06-18 18:24:41
ene balai yumuug buulgachee zugeerel main khediin tatvariin mongor khujaad khorong oruuldg naasan
Зочин [66.181.161.209] 2025-06-18 18:15:54
Үйлдвэрийг нь бариач тэр мөнгөөрөө мангараа
Зочин [202.126.89.236] 2025-06-18 18:07:48
Хотын бүх гэр хороолол гал түлхийн хоригол нямбаатарт өөр гаргалгаа байхгү
Зочин [202.55.188.41] 2025-06-18 19:08:18
Zuv turshaad uz sain bval uildvriig n bari
Зочин [202.126.91.68] 2025-06-18 17:51:24
Эээ чааваас ...яацарцан тоосгон толгойт вэ
Olzii99019885@gmail.com [103.212.163.235] 2025-06-18 17:42:27
Биднээс аваад бидэнд зарнаа гэж хэлээгүй юу?!
Зочин [66.181.180.117] 2025-06-18 17:28:16
Нямбаатараа бүү солиор битгий халуур одоо байтлаа нүүрсээ яая гэж байж хятадаас нүүрс авах нь уу? Та тэгвэл бас мах импортолооч ... ёстой гоё юм болно биз дээ.
Зочин [202.21.127.172] 2025-06-18 17:21:11
Өөрсдөө нүүрстэй байж яагаад Хятадаас өндөр үнээр /тээврийн зардал, шуудай, савлах зардал гэх мэт/ авч түлэх ёстой гэж татвар төлөгчдийн мөнгөөр туйлж бас дээр нь өндөр үнээр авсан нүүрсийг нь дундаас доош орлоготой иргэд авч чадахгүй хөлдөж үх, эсвэл машины дугуй хог зэргээ шатаа гэж байгаа юм байх даа. Нямбаатар ямар бодлого барьж ажиллаад байна. Хотын дарга ажлаа хүлээлгэж өг дөө.
зочин [202.9.46.112] 2025-06-18 17:05:07
энэ хүн монгол хүн мөн үү гадни агент уу
Зочин [211.36.131.159] 2025-06-18 19:21:54
Urbagch
Ганбаатар [66.181.185.22] 2025-06-18 16:53:40
Бид гаргасан нүүрсээ эргүүлж өндөр үнээр авах юм байна гэж ойлголоо. Яагаад заавал хятдаас гэж. Тавантолгойгоосоо худалдаад авчихаж болохгүй юм уу?
Ард түмэн [66.181.177.233] 2025-06-18 18:48:04
Энэ хятад санаатай нөхрийг дариу солихгүй бол улс орон дээшээ босохгүй юм бна..өөрсдөө түлштэй байж заавал хятадаас атүлш авдаг нь юу вэ..
хятадаас [14.1.81.147] 2025-06-18 16:49:06
зө зө нэг мөсөн хонь,үхрийн мах,сүүгээ бүгдийг нь хятадаас импортоор авч нөөцийн мах шиг зарна байгаа ДАРГАА.
yoooy [202.126.88.207] 2025-06-18 16:43:10
тэр мөнгөөөрөөө үйлдвэр барьж болохгүй юм байхдаа