Зайсангийн гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ

Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрийг асфальт бетоноор хучсан. Тус гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр буюу зургадугаар сарын 30-нд нээнэ.
Сонирхуулахад, Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй.
2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарчээ. Иймд 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүрийг мөн адил шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.185.65] 2025-06-30 07:46:41
Хоёр машин арай чүү багтахаар ийм хариугүй үхээнц гүүрийг зөвхөн Монголд л харж болно. Нэг том гал командын машин бол багтахуу даа. Америк болон Дэлхийн стандартаар| монголоос бусад дэлхийн бүх орны хатуу стандартаар бол| хэрвээ гүүр 2 эгнээтэй гэж үзвэл заавал хажуугаар нь 3 дахь аюулгүй байдлын эгнээ баридаг | 3 эгнээтэй гэсэн үг| хатуу дүрэмтэй шүү. Монголд элс шороо хад чулуу олддоггүй эрдэнэс юм шиг гар нь татсан дэлхийд байхгүй ийм хогын нарийхан гүүр барьж Монгол орныхоо нэрийг баастаж явахаасаа ичдэггүй юмуу