Улсын арслан Э.Батмагнайг Баянхонгорын Улаанбаатар дахь нутгийн зөвлөл "Lexus 600" автомашинаар шагнажээ

Улсын их баяр наадамд урамтай сайхан барилдаж, ес даван түрүүлсэн, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Тэргүүн богд" дэвжээний бөх, улсын арслан Энхтүвшингийн Батмагнайг Баянхонгор аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл Lexus 600 загварын машинаар шагнажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес давж түрүүлсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, Улсын начин Энхтүвшингийн Батмагнайд “Улсын арслан” цол олгосон билээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл