FIFA: 2026 оны ДАШТ-ий тасалбарыг ирэх есдүгээр сарын 10-наас эхлэн борлуулна

Aдмин / Спорт

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос мягмар гарагт "Ирэх есдүгээр сарын 10-ны өдрөөс 2026 онд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ий тасалбарыг худалдах хөтөлбөрийг эхлүүлнэ" гэж мэдээлэв. Энэ өдөр мөн тасалбарын сугалаанд оролцох бүртгэл эхлэх юм байна.

Тасалбар худалдаа хэд хэдэн үе шаттай явагдах бөгөөд 2025 оны есдүгээр сарын 10-наас эхлэн 2026 оны долдугаар сарын 19-ны өдөр буюу Нью-Йорк хотод болох финалын тоглолт хүртэл үргэлжлэх ажээ.

FIFA бүх нарийн мэдээллийг урьдчилан зарлах бөгөөд шат бүрийн талаарх мэдээллийг ойрын хугацаанд нийтлэх аж.

Хөгжөөн дэмжигчдэд FIFA-гийн албан ёсны цахим хуудсанд урьдчилан бүртгүүлж, өөрийн ID-ыг үүсгэхийг зөвлөжээ. Ингэснээр тасалбарын худалдааны дараагийн үе шат, хүсэлт гаргах хугацаа болон бусад чухал мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах боломжтой юм байна.

FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино “Энэ бол түүхэн дэх хамгийн том спортын арга хэмжээ байх болно. Бид дэлхийн өнцөг булан бүрээс хөгжөөн дэмжигчдээ суудалдаа сууж, түүхийн нэг хэсэг болохыг урьж байна” гэж хэлжээ.

2026 оны ДАШТ түүхэн дэх хамгийн том тэмцээн болох төлөвтэй байгаа ажээ. 23 дахь удаагаа зохион байгуулагдах уг тэмцээнд 48 шигшээ баг оролцох бөгөөд Канад, Мексик, АНУ-ын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд 104 тоглолт болох юм. Тус тэмцээнийг үзэж сонирхохоор 6.5 сая орчим хөгжөөн дэмжигч хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа ажээ.

Эх сурвалж: ESPN, KAZINFORM
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.101] 2025-07-17 15:49:23

Манайхан очоод 10 минутын дотор хуу хамчих бий дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000