Ахлагч Г.Ариунзаяа Алтанбулаг боомтоос Сүхбаатарын талбай хүртэл гүйж, нийт 320 зм зам туулжээ

Aдмин / Спорт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар Оросын Холбооны Улсын Екатеринбург хотын Хууль зүйн дээд сургуулийн эрх зүйн 1 дүгээр дамжааны суралцагч, ахлагч Г.Ариунзаяа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай хүртэл нийт 350 км замыг туулахаар 8 дахь өдрөө гүйж байна.

Ахлагч Г.Ариунзаяа 2025 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 09.40 цагт нийт 320 км зам туулж, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүрсэн бөгөөд энэ үеэр 405 дугаар хаалттай хорих (тусгай нэгж) анги, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн болон түүний гэр бүлийн гишүүд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр ахлагч Г.Ариунзаяаг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, цаашид гүйлтээ үргэлжлүүлэх бүрэн боломжтой гэж үзлээ. Тэрбээр маргааш Сүхбаатарын талбайд ирснээр хэт холын зайн гүйлтээ өндөрлүүлэх юм.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Зочин [67.171.160.15] 2025-08-04 13:24:31

мод тарь мод тарь шал дэмий цаг энергиэ бараад

Зочин [157.15.7.102] 2025-08-04 08:44:34

Хийх ажилгүй хүмүүс юм уу, эсвэл амралтаараа гүйгээд байдаг юм уу, энэ цэргийнхэн?

Зочин [112.72.9.122] 2025-08-04 07:35:38

1 өрөө байраар шагна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.