Энэ долоо хоногт Монгол Улсад

2025 оны есдүгээр сарын 8-наас 14-нд болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нөхөр Симеон Бэкэттийн хамт энэ сарын 4-9-нд төрийн айлчлал хийж байна.
Улаанбаатарт:
9 дүгээр сарын 4-9-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
9 дүгээр сарын 8-нд: НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага буюу ЮНЕСКО-оос 1965 онд тунхагласан Бичиг үсгийн олон улсын өдөр тохиож байна.
9 дүгээр сарын 8-нд: “Соёлын өвд нөлөөлөх гамшиг эрсдэл ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлгийн Үндэсний номын санд зохион байгуулна.
9 дүгээр сарын 8-29-нд: Зураач Монхорын Эрдэнбаярын “Зогсож байгаа морьд” үзэсгэлэн ХААН цамхагийн “Хаан” галерейд гарна.
9 дүгээр сарын 9-нд: “Хэвлэл мэдээллийн хараат бус байдал-Эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг Монголын Хэвлэлийн хүрээлэнд болно.
9 дүгээр сарын 10-нд:
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
-БНСУ-ын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн танилцуулга, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцох уулзалт болно.
-МҮХАҮТ, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Монгол-Узбекистан бизнес уулзалт”-ыг Улаанбаатарт зохион байгуулна.
9 дүгээр сарын 11-13-нд: АҮЭБЯ, УУҮА, АМГТГ хамтран “Mining Week & Mine Pro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтыг дөрөв дэх жилдээ зохион байгуулна.
9 дүгээр сарын 12-нд: “Чингис хаан” үндэсний музейн урилгаар Лондоны Их Сургуулийн профессор Суссан Бабаи “Монголчуудтай холбогдох нь: Нэгэн цүнхний тухайд” лекцээ олон нийтэд зориулан үнэ төлбөргүй уншина.
9 дүгээр сарын 12-нд: Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, шинэчлэлийг олон улсад таниулах, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх “Mongolia’s Capital Market Connectivity 2025” олон улсын форум зохион байгуулна.
9 дүгээр сарын 16-18-нд: "Хятад орныг танин мэдэх"- Өвөр Монголын XIII соёлын өдрүүд Улаанбаатар хотод болно.
9 сарын 13-нд: Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Шимизү Такэноригийн Монгол Улстай холбогдож ажилласан 50 жилийн ойг тэмдэглэх “Монголтой холбогдсон 50 жил” семинар зохион байгуулна.
9 дүгээр сарын 13-нд: "Автомашингүй өдөр-2025"-ыг зохион байгуулна.
9 дүгээр сарын 18-нд: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Хэл зохиол судлал-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
9 дүгээр сарын 18-20-нд: Монгол-Хятадын Барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын форум Корпорэйт конвеншн центрт болно.
Орон нутагт:
9 дүгээр сарын 3-15-нд: Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн Баянхонгор аймагт болж байна.
Хилийн чанадад:
9 дүгээр сарын 4-14-нд: Их Британийн Ливерпүүл хотод болох боксын ДАШТ-нд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцоно.
9 дүгээр сарын 6-12-нд: БНСУ-ын Гванжу хотод болж буй байт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзоригийн удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг өрсөлдөж байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл