“Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлэг болно

2025 оны есдүгээр сарын 23-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: АТГ-аас зохион байгуулж буй Ази, Номхон далайн бүсийн хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн хурал болон 10 дугаар Бүгд хурал “Новотел” зочид буудалд эхэлнэ.
09:00 цагт: “Гадаад худалдааны статистик мэдээллийг боловсруулах талаар арга зүйн зөвлөгөө” сэдэвт сургалт, уулзалт Гаалийн ерөнхий газарт болно.
09:30 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан эхэлнэ.
10:00 цагт: УИХ-аар 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлэг “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулна.
11:40 цагт: СХД-ийн 2-р хороонд УСУГ-т бүрэн автоматжуулсан 180 худгийг хүлээлгэн өгөх ёслол болно.
-“Утга зохиолын 7 хоног” аян үргэлжилнэ.
-Байгаль орчны ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд үргэлжилнэ.
-ЮНЕСКО-гийн ивээл дор Ази-Номхон далайн бүсийн СББӨ-ийн олон улсын сургалтын төв, ССАЖЗЯ, Соёлын өвийн үндэсний төв хамтран Үндэсний сургагч багш бэлтгэх чадавх бэхжүүлэх III шатны хөтөлбөрийг зохион байгуулж байна.
-“Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
-“Ардчилсан үндсэн хуульт засаглалаар бэхжүүлэх нь: Үндсэн эрхийг хамгаалахад хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд үргэлжилнэ.
“Намрын ногоон өдрүүд-Өрхийн үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.
-Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Techweek-2025” үргэлжилж байна.
-Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Увс аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн “Чандмань” нэгдлийн хамтарсан “Чинад Мана” үзэсгэлэн HUE Art Gallery-д гарч байна.
-“Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн Оросын соёл, шинжлэх ухааны төв /РЦНК/-д олны хүртээл болж байна.
-Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны намрын нээлтийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерей гарч байна.
-Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан эмэгтэй гэрэл зурагчдын “Жим ба Жигүүр” гэрэл зургийн үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд үргэлжилж байна.
-Олон улсын дохионы хэлний өдөр тохиож байна.
Орон нутагт:
Завхан: “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн багийнхан Завханы говийн болон зүүн 10 суманд ажиллаж байна.
Хилийн чанадад:
-Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж байна.
-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.
-Казахстаны Астана хотод өсвөрийн шатарчдын ДАШТ эхлэв.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл