ЦАГ АГААР: Ихэнх нутгаар салхи, шуургатай байна

Aдмин / Орон нутаг

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Аравдугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар салхи, шуургатай байна.

2025 оны аравдугаар сарын 1-ний 08.00-20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын сав газраар хур тунадас орно.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +8…+13 градус.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +19...+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө +18...+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +17...+19 градус дулаан байна.

05.00 цагт Улаанбаатар: 8 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.