Ханын материалыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх газрын ихэнхийг чөлөөлжээ

Aдмин / Орон нутаг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх газрын ихэнхийг чөлөөлөөд байна.

Төслийн эхний шатанд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 1200 айлын орон сууцыг 8.1 га талбайд барих юм. Нэгдүгээр үе шатанд 232 нэгж талбарын 95 хувийг нь чөлөөлжээ.

Ханын материалыг орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчээр “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс Констракшн” ХХК, “Конконсалтинг” ХХК-ийн түншлэл шалгарч, өнгөрсөн сард төсөл хэрэгжүүлэх батламжаа авсан. Төслийн гүйцэтгэлд нийслэлийн Орон сууцны корпорац ХК хяналт тавина.

Төслийг хэрэгжүүлснээр хүн амын төвлөрлийг сааруулах, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.