"Эрүүл мэндийн хөгжилд сэтгүүлчдийн оролцоо" сургалт болно
2025 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
10:00 цагт: "Эрүүл мэндийн хөгжилд сэтгүүлчдийн оролцоо" уулзалт, сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгуулна.
10:00 цагт: Европын холбооноос хэрэгжүүлсэн “Сарлагийн арьсан бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл" төслийн хаалтын үйл ажиллагаа МҮХАҮТ-д болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
13:00 цагт: Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар чуулган "Холидэй Инн" зочид буудалд болно.
-Цунамигаас урьдчилан сэргийлэх өдөр тохиож байна.
-Монголын сагсан бөмбөгийн холбооноос “Холбооны цом”-ын төлөөх тэмцээний шилдгүүдийг тодруулна.
-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарч байна.
-Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Ажлын дараа” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл гарна.
-Уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн “Нэгэн цул” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Хилийн чанадад:
-БНТУ-ын Истанбул хотноо “Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын чуулга уулзалт”-ыг 5 дахь удаагаа зохион байгуулж байна.
-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Өмнөговь: “Говь арт” дүрслэх урлагийн үзэсгэлэнг Хөгжимт драмын театрт гарч байна.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.





















.jpg)










































Сэтгэгдэл