Хотын дарга Х.Нямбаатар цус харвасан гэх мэдээллийг үгүйсгэж байна
Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт Япон руу явсан. Улаанбаатар хотод их хэмжээний цас орсон, халтиргаа гулгаа ихэссэн энэ үед гэнэт гадаад орон руу явсан үйлдлийг нь МАН-ын дотоод зөрчлөөс зугтсан, аль нэг бүлэглэлтэй нь тохиролцсон гэх мэт хардлагууд байсан ч өнөөдрөөс зарим хэвлэлүүд эрүүл мэндийн шалтгаанаар гадаад оронд эмчлүүлж буй. Ажлаа өгөх магадлал ч бий гэсэн мэдээллийг нийтэлжээ.
Энэхүү мэдээлэл хөврөх болсны араас түүнийг "тархины цус харвалт" гэсэн оноштойгоор Японд эмчлүүлж буй гэх эх сурвалжийн батлагдаагүй мэдээлэл гараад эхэллээ. Энэ талаар түүний хэвлэлийн албанаас тодруулахад уг мэдээллийг үгүйсгэж байгаа юм.





























































.jpg)

Сэтгэгдэл
Зочин [202.131.225.53] 2025-11-10 14:12:39
uuruu iim medee taraa;gaad bdiin bishuu de gej hardaj bn bi hardah erhtei