Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ

Aдмин / Спорт

Япон улсын нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам арванэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болж байна. Наадамд 81 орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин өрсөлдөж байна.

Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Д.Чинзориг хүрэл медаль хүртэж, “Токио-2025” дифлимпын наадмын Монголын баг тамирчдын хоёр дахь медалийг гардлаа. Тэрбээр дифлимпын наадмын хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд 2017 онд мөнгөн медаль хүртэж байв.

Монголын баг тамирчид энэхүү наадмаас өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байлаа.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.