“Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны сургалт болно
2025 оны арваннэгдүгээр сарын 25ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: "Тогтвортой хөгжил ба менежментийн зөвлөх үйлчилгээний боломж ба эрсдэл" хэлэлцүүлэг Хаан теарт болно.
10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт: “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдааны сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөлд зориулсан хоёр дахь удаагийн чиглүүлэх сургалт Эмнести Интернэшлийн байранд болно.
10:00 цагт: ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг угтан “ХДХВ/ДОХ-ын талаар хариуцлагатай мэдээлэх нь” уулзалт, сургалт-грант олгох үйл ажиллагаа “Чингис хаан” үндэсний музейн “Muse” кофе шопд болно.
10:30 цагт: Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл УИХ-аар хэлэлцэж эхлэх болсонтой холбогдуулж эмч, багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл Эрүүл мэндийн яамны А зааланд хэвлэлийн хурал хийнэ.
13:00 цагт: “2IP-2025” /Тү Ай Пи/ Багш, судлаачдын шилдэг бүтээл танилцуулах үйл ажиллагаа ШУТИС-д болно.
Спорт:
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
Урлаг соёлын тоглолт:
-“Гэм зэм” постдрамын жүжиг Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 30-ныг хүртэл толилуулж байна.
-СТА Г.Алтанзул "Эрхэлмээрээ" тоглолт Соёлын төв өргөөнд болно.
-МУГЖ уртын дуучин Б.Батцэцэглэн, МУСТА уртын дуучин Б.Алтанжаргал нарын хамтарсан “Есөн эрдэнийн орон” ардын дууны тоглолт Монгол бөхийн өргөөнд болно.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл үйлүүд” үзэсгэлэн Уран зургийн галерейд 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.
-"Монголын их хаад” хөрөг зургийн үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд гарч байна.
-Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан цуглуулагч Х.Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.
-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна.
Хилийн чанадад:
-Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт Япон Улсын Токио хотноо болж байна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Өвөрхангай: "Өвлийн идэш" нэгдсэн үйл ажиллагааг 12 дугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.
































































Сэтгэгдэл