Н.Наранбаяр: Дунд ангиудын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлнэ

Aдмин / Боловсрол

Боловсролын сайд П.Наранбаяр томуугийн дэгдэлтийн үед ерөнхий боловсролын сургуулиудыг цахимаар хичээллүүлэх эсэх асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд алаг цоог дэгдэлттэй байгаа үед хамгийн их ханиад томуу дэгдэж байгаа дунд сургуулиудыг цахим хэлбэрт шилжүүлнэ.

Ирэх даваа гаргаас бага сургууль цахим хэлбэрт шилжээд, 12-р сарын 15-наас сургуулиудын амралт албан ёсоор эхлэхээр байна. Дунд ангийнхан дараачийн долоо хоногоос нь цахим хэлбэрт шилжинэ гэсэн тооцоотой байна. Ахлах ангийнхны дунд ханиад томуугийн өвчлөл харьцангуй бага учраас танхимаар хичээллэнэ.

Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийнхнийг эцэг эхчүүд сайн асарч харах ёстой. Шууд карантин тогтоовол эцэг эхчүүд ажлаа хийх боломжгүй. Ханиадны тархалтын байдлыг харж байгаад цахим руу шилжинэ.

Монгол Улс даяар, нийслэл даяар биш. Алаг цоог дэгдэлтэд тааруулж цахим руу шилжих бөгөөд ингэхдээ төвийн зургаан дүүрэгт энэ арга хэмжээг авахаар ажиллаж байна" гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.