“Сэлбэ 20 минутын хот” төслийн өвлийн бэлтгэл, хамгаалалтын ажил үргэлжилж байна

Aдмин / Орон нутаг

Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөж, орчин үеийн хот байгуулалтын жишиг бүхий дэд төвийг бий болгох зорилготой “Сэлбэ 20 минутын хот” төслийн талбайд 57 ажилтан, нэг машин механизм ажиллаж, өвлийн зогсолтын үеийн хамгаалалт, бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд хэрэгжиж буй хот байгуулалтын томоохон төслийн хүрээнд сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, орон сууц, боловсролын байгууллага, эмнэлэг, соёл спортын байгууламж, авто болон явган, дугуйн зам, өргөн хүрээний ногоон байгууламжийг цогцоор нь хөгжүүлэх юм.

Иймээс өвлийн зогсолтын үеийг төслийн хувьд хариуцлагатай, чухал шат гэж үзэж, хийгдсэн барилга угсралтын ажлыг ирэх хавар хүртэл бүрэн бүтэн хадгалах, эрсдэлгүй байлгахад онцгой анхаарч байна. Энэ хүрээнд төслийн талбайн бүх орц, гарцыг хааж, хяналтын бүс тогтоон, зөвшөөрөлгүй хүн нэвтрэхээс сэргийлсэн хамгаалалтыг бэхжүүлжээ. Мөн ил задгай үлдсэн барилгын хэсгүүдийг хааж, болзошгүй осол, эрсдэлийг арилгахын зэрэгцээ барилгын үндсэн хийц, даацын бүтцийг цас, мөс, хүйтний улирлын сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор стандартын дагуу “өлгийдөх” буюу консервацийн ажлыг гүйцэтгэж байна.

Эдгээр арга хэмжээ нь зөвхөн өвлийн улирлыг аюулгүй даван туулах төдийгүй, ирэх хавар “Сэлбэ 20 минутын хот” төслийн барилга угсралтын ажлыг богино хугацаанд, чанарын алдагдалгүйгээр үргэлжлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Барилга угсралтын ажил түр зогссон энэ хугацаанд ч төслийн инженер, мэргэжилтнүүд зураг төсөл, тооцоо судалгаа, дараагийн үе шатны төлөвлөлтийг тасралтгүй гүйцэтгэж байна.

Төсөл хэрэгжснээр хүн амын хэт төвлөрлийг сааруулах, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт ажлын байр шинээр бий болно.

Дэд төвүүдийг орон сууцжуулснаар гэр хорооллын 15,600 яндан, 12,000 жорлон устах судалгаа бий.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.