Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан болно

Aдмин / Спорт

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр болно.

1992 оноос эхлэлтэй тус барилдаанд хамгийн анх Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байсан юм.

Өнгөрсөн жил дархан аварга Н.Батсуурь түрүүлж, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэж байв.

Н.Батсуурь аваргын хувьд энэхүү том барилдаанд хоёр дахиа түрүүлсэн нь энэ юм. 34 жилийн түүхтэй эл барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ дөрвөн удаа түрүүлсэн байна.

Тэгвэл улсын цолгүй хоёр бөх түрүүлсэн өдгөөгийн улсын аварга Ч.Санжаадамба, заан М.Лхагвагэрэл нар юм. Тэд 2010, 2019 оны түрүү бөхөөр тодрохдоо цэргийн арслан болон заан цолтой байжээ.

Хоёр болон түүнээс дээш түрүүлсэн долоон бөх бий. Тодруулбал, дархан аварга Б.Бат-Эрдэнэ дөрөв, улсын гарди И.Доржсамбуу, дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, арслан Б.Ганбат нар тус бүр хоёр түрүүлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.