Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Орон нутаг

2026 оны нэгдүгээр сарын 19-нөөс 25-нд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

1 дүгээр сарын 19-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд болно.

1 дүгээр сарын 20-нд: Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж эхэлнэ.

1 дүгээр сарын 20-нд: Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим Академич Ш.Лувсанванданы мэндэлсэн өдрийг дурсан хүндэтгэж, жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны өдрийг “Лувсанванданы өдөр” хэмээн нэрлэж, эрдмийн баяр болгон тэмдэглэнэ.

1 дүгээр сарын 21-нд: Засгийн газрын хуралдаан болно.

1 дүгээр сарын 23-25-нд: Монголын үндэсний спортын VIII наадам Цонжинболдогт болно.

1 дүгээр сарын 23-25-нд: Улсын Хүүхэд залуучуудын театр “Аддамсын гэр бүл” дэлхийн алдарт мюзикл жүжгийг албан ёсны онцгой эрхтэйгээр тоглоно.

1 дүгээр сарын 24-нд: Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сарын 24-нд мэндэлж байв.


1 дүгээр сарын 24-нд: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан болно.

1 дүгээр сарын 24-нд: "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно.


1 дүгээр сарын 24-нд: Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд өдөр бүр болно.

1 дүгээр сарын 25-нд: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно.

-2026 оны цэргийн бүртгэл Е-mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.

-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

-Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

1 дүгээр сарын 23-25-нд: Хэнтий аймагт насанд хүрэгчдийн жүдочдын УАШТ зохион байгуулна.

1 дүгээр сарын 24-нд: Говь-Алтай аймгийн “Их говийн тэмээний баяр” болно.

1 дүгээр сарын 24, 25-нд: Дундговь аймгийн Мандалговь суманд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөөн болно.

1 дүгээр сарын 24, 25-нд: Завхан аймгийн Улиастай сумын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвд болно.

1 дүгээр сарын 25-нд: Дархан-Уул аймагт мөсний загасчлалын “Дархан цом-2025” тэмцээн болно.

1 дүгээр сарын 25-нд: Сэлэнгэ аймагт “Аймгийн начин” цолтой бөхчүүдэд зориулсан барилдаан болно.

Хилийн чанадад:

-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод “Хятад-Монголын цагаан сарын үзэсгэлэн худалдаа”-г 7 дахь жилдээ энэ сарын 25-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.