Америкийн сансрын баг ойрын үед Сар руу ниснэ

Aдмин / Технологи

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд анх удаагаа сансрын нисгэгчдийн багийг Сар руу илгээхээр бэлтгэж эхэлсэн бөгөөд нислэг гурван долоо хоногийн дараа болж магадгүй тухай NBC News суваг мэдээллээ.

“Орион” капсулыг тойрог замд гаргах 98 м урт Space Launch System пуужинг Флорида дахь Кеннедигийн нэрэмжит Сансар судлалын төв дэх хөөргөлтийн талбайд саяхан авчирч суурилуулсан бөгөөд дөрвөн сансрын нисгэгчийг Сар руу илгээхийн өмнө системүүдийг шалгах сүүлчийн үе шатны ажлыг гүйцэтгэж байна.

Тодруулбал, “Артемид-II” төслийн хүрээнд Сар руу хийх анхны нислэгийн өмнөх туршилт тохируулгыг хийх бөгөөд амжилттай болсон тохиолдолд “Орион”-ыг хөөргөх огноог зарлах ажээ. Нислэг хоёрдугаар сарын 6-11-ний хооронд болж магадгүй байгаа юм. Эсвэл гуравдугаар ба дөрөвдүгээр сар хүртэл хойшилж ч магадгүй. “Артемид-II” төслийн хүрээнд НАСА-гийн сансрын нисгэгчид болох Рид Уайзман, Виктор Гловер, Кристина Кох, Канадын сансрын нисгэгч Жереми Хансен нар тойрог замд гарч, дэлхийг тойрон ниссэнийхээ дараа Сарны тойрог зам руу нисэх юм.

сонин mn

Энэ удаагийн нислэг нь Space Launch System пуужин ба “Орион” сансрын хөлгийн хувьд томоохон сорилт болно. Нислэг амжилттай болсон тохиолдолд “Артемид -III” төслийг хэрэгжүүлэх үндэс суурь бий болно. Төслийн хүрээнд 2027 онд сансрын нисгэгчдийг Сарны өмнөд туйлын орчимд буулгахаар төлөвлөжээ.

Сарны төслийг сэргээх нь АНУ, Хятадын хооронд сансрын өрсөлдөөн дахин шинээр эхэлсэн энэ үед Ерөнхийлөгч Д.Трампын хувьд чухал зорилт болж байгаа юм. Хятадын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улс 2030 онд сансрын нисгэгчдээ Сар руу илгээхээр төлөвлөжээ.

Өмнө нь мэдээлснээр, НАСА 25 жилийн түүхэнд анх удаагаа Олон улсын сансрын станцаас эрүүл мэнд нь асуудалтай болсон сансрын нисгэгчийг багийнхантай нь хамт товлосон хугацаанаас өмнө дэлхийд буцаан авчирсан билээ.

Б.Адъяахүү


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.