Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ болно
2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
10:00 цагт: Монголын спортын наадмын бүжгийн спортын УАШТ “Ug palace”-д болно.
12:00 цагт: Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
17:30 цагт: Реппер ThunderZ шинэ клип болон тоглолтынхоо талаар “Corporate convention centre”-т хэвлийн хурал хийнэ.
-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-Залуу уран бүтээлч, архитектор Т.Эрдэнэ-Очирын цаасан хайчилбарын “Амь цаас” үзэсгэлэн Г.Занабазарын Дүрслэх урлагийн музейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд хоёрдугаар сарын 2-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод “Хятад-Монголын цагаан сарын үзэсгэлэн худалдаа” долоо дахь жилдээ энэ сарын 25-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
Завхан: Идэр суманд залуу эрдэмтдийн "Идэрийн цуурай-2026" форум болно.
-24 суманд соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Хэнтий: Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ болно.

































































Сэтгэгдэл