Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс 5 байршилд зохион байгуулж эхэллээ

Aдмин / Орон нутаг

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 386 дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн худалдаалж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Үүнд:

Их наяд плаза гадна талбай,

Тусгаар тогтнолын талбай,

Жуковын талбай,

Драгон төв

Байгаль эх цогцолбор гэсэн 5 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарна

Энэ жилийн хувьд 9 аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн.

Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 13000 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой юм.


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.94] 2026-02-02 09:54:15

Ядуус халамжийн мөнгөөр хотын кофе шопуудаар ба ресторануудаар орж хоол унд идэн тансаглаж байна. Мөн амралт сувиллын газруудад тэр чигээрээ гэр хорооллынхон амардаг. Ийм газруудаар явбал орон сууцныхантай танилцана гэж горьддог бололтой


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.