Олимпын далбааг залах зургаан тамирчны нэрсийг зарлалаа

Aдмин / Спорт

Олимпын хошой аварга, Кенийн марафонч Элиуд Кипчоге, спортын гимнастикийн Олимпын хошой аварга, Бразилын тамирчин Ребека Андраде, 1968 оны өвлийн Олимпын аварга, Италийн цаначин Франко Нонес нар өвлийн Олимпын наадмын нээлтийн үеэр Олимпын таван цагариг бүхий далбааг зална гэж Олимпыг зохион байгуулах хорооны нийгмийн сүлжээн дэх хуудсанд мэдээлжээ.

Уг далбааг Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд мандуулах үеэр 8 туг баригч, Кортина- д'Ампеццо хотод мандуулах үеэр 2 туг баригч нээлтийн ёслолд оролцох юм.

Даваа гарагт далбааг залах зургаан тамирчны нэр тодорхой болжээ. Дээр дурдсан гурван тамирчнаас гадна гурван Олимпын наадамд оролцсон таэквондоч бөгөөд цаначин, Тонга улсын тамирчин Пита Тауфатофуа, 2024 оны зуны Олимпоос дүрвэгсдийн Олимпын багийн түүхэнд анхны медалийг хүртсэн Камеруны боксчин Синди Нгамба, Олимпын хошой мөнгөн медальт, Италийн тэшүүрчин Мартина Вальчепина нар тугийг зална.

Өвлийн Олимпын наадам Италийн Милан, Кортина-д'Ампеццо хотуудад хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд явагдана. Оросын 13 тамирчин нейтрал буюу бие даасан статустайгаар Олимпын уралдаан тэмцээнүүдэд оролцоно.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.