Ингэний айргийн баяр болно
Ингэний айргийн баярыг Өмнөговь аймгийн ХХААГ-аас энэ сарын 6-8-ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгуулна.
Энэ жил тус баярыг “Өсөлттэй-Өмнөговь-Нутгийн үйлдвэрлэгч” уриан дор зохион байгуулах бөгөөд үзэсгэлэн худалдаанд ингэний сүү, цагаан идээ, тэмээний ноос, ноосон бүтээгдэхүүн, орон нутгийн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээрээ оролцох юм.
Үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар тэмээний амьдын үнэлэмжийг өсгөх, тэмээнээс гарч байгаа түүхий эд, сүү цагаан идээгээр чанартай эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, малчдын гараас иргэдэд шууд хүргэх, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Өмнөх оны үзэсгэлэн худалдаанд 5 аймгийн 120 бизнес эрхлэгч, 50 ААНБ оролцсон бөгөөд зөвхөн сүү, цагаан идээний борлуулалт 78.2 сая төгрөгт хүрчээ.
































































Сэтгэгдэл