COP17-г зохион байгуулах хүрээнд шинжлэх ухааны салбарынхны үүрэг оролцоог тодотгов

Aдмин / Орон нутаг

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг энэ оны наймдугаар сарын 17-ноос 28-нд зохион байгуулна.

Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ШУА-ийн Геологи, газарзүй, байгаль орчны салбарын Бага чуулган, ШУА-ийн Хими, биологийн салбарын Бага чуулган, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, COP17 бага хурлыг зохион байгуулах ажлын алба хамтран “COP17-Эрдэмтдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн энэ үеэр хэлэхдээ, тус хэлэлцүүлэг нь COP17 бага хурлыг амжилттай зохион байгуулахад эрдэмтэн судлаачдын хувь нэмрийг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны салбарын үүрэг, оролцоог тодотгох, цөлжилт, газрын доройтолтой холбоотой судалгааны дүнг танилцуулах зэрэг зорилгыг агуулж буй болохыг онцлов.

Тэрбээр “COP17 бага хурлаар газрын доройтол, цөлжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Байгалийн энэхүү сөрөг үйл явцыг хэрхэн үр дүнтэй бууруулах вэ буюу ялангуяа, монголчуудын амьдралд хүндээр тусаж буй үйл явцыг олон улсын түвшинд хэлэлцэж, оновчтой шийдлүүдийг боловсруулахад асуудал чиглэж буй.

Манай хүрээлэнгийн хувьд дээрх чиглэлийн судалгааны ажлыг хангалттай хийсэн. Тухайлбал, цөлжилт болон ойн судалгааны салбарын судлаачид маань цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлд хэд хэдэн технологийг амжилттай туршаад байна. Үүнд, механик болон биологийн нөхөн сэргээлт, бусад гэсэн арга технологийг нэрлэж болох байна.

Эдгээр арга технологийг төр засгийн дэмжлэгтэйгээр аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд томоохон газар нутгийг хамарсан байдлаар, магадгүй нэг аймаг, нэг бүс нутгийг сонгон хэрэгжүүлэх бололцоотой” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.