Энэ 7 хоногт Монгол Улсад
2026 оны хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатарт:
2 дугаар сарын 25-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болно.
2 дугаар сарын 25-нд: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.
2 дугаар сарын 25-нд: Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэнгээ МУЭ-ийн арт галерейд нээнэ.
2 дугаар сарын 27-нд: “Э.Чойдог-100 жил” хүндэтгэлийн тоглолт Үндэсний урлагийн их театрын тайзнаа болно.
2 дугаар сарын 27-нд: Баянхонгор аймгийн золголтод зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болно.
2 дугаар сарын 28-нд: Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетыг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.
2 дугаар сарын 28-нд: Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болно.
2 дугаар сарын 28-нд: УДЭТ-ын 95 жил, Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг толилуулна.
2 дугаар сарын 28-нд: “Хөхөө Намжил” Монгол ардын үлгэрээс сэдэвлэн “Морин хуур” хүүхэлдэйн драмыг Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа тоглоно.
2 дугаар сарын 28, 3 дугаар сарын 1-нд: Улаанбаатар өвлийн явган алхалтын фестиваль болно.
3 дугаар сарын 1-нд: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч УДБЭТ-ын алтан үеийн уран бүтээлч, багш Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Д.Лувсаншарав-100” хүндэтгэлийн тоглолт УБДБЭТ-т болно.
-“Гиннест бүртгэлтэй язгууртны дээл” түр үзэсгэлэн энэ сарын 24-нийг хүртэл “Чингис хаан” үндэсний музейд гарна.
-Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.
Монголын Үндэсний музейд XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг угтан музейн сан хөмрөгийн цуглуулга болон “Мандала бурхан шашны төв”-ийн тэргүүн, “Монгол Их цам” төслийн удирдагч, С.Батбаярын хувийн цуглуулгаас дээжлэн монголчуудын морин соёлын бэлгэдэл, шүтээнийг цогцоор нь харуулсан “Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэнг гуравдугаар сарын 1-нийг хүртэл олон нийтэд толилуулна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
2 дугаар сарын 27, 28-нд: Хөвсгөл аймагт цаа, цасны баяр болно.
Хилийн чанадад:
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

































































Сэтгэгдэл