Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөсөн барилдааны хуваарийг танилцууллаа.
Сонирхуулахад энэ сарын 27-ны Баасан гарагт буюу маргааш Баянхонгор аймгийн золголтод зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан Монгол Бөхийн Өргөө (МБӨ)-д болно. Мөн 28-ны Бямба гарагт Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдаан зохиогдох аж.
Тэгвэл залгуулаад гуравдугаар сарын 1-ний Ням гарагт "Эх орончдын өдөрт" зориулсан 256 бөхийн барилдаан болох гэж байна.
- 01-ний Ням гарагт: 13:00 цагаас "Эх орончдын өдөр"-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан,
- 07-ний Бямба гарагт: 13:00 цагаас "Хангайн Ган-Эрдэнэ" ХХК-аас зохион байгуулж буй Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Уснихын Балжиннямын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
- 13-ний Баасан гарагт: 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
- 14-ний Бямба гарагт: 13:00 цагаас Монгол цэргийн өдөрт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
- 15-ний Ням: 13:00 цагаас Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
- 21-ний Бямба гарагт: 13:00 цагаас Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
- 22-ний Ням гарагт: 11:00 цагаас
Мобиком корпорацийн 30 жилийн ойн нэрэмжит барилдаан, - 28-ний Бямба гарагт: 14:30 Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /зургаадугаар тойргийн сүүлийн хагас/,
- 29-ний Ням гарагт: 14:30 цагаас Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /долоодугаар тойргийн эхний хагас/



































































Сэтгэгдэл