П.НАРАНБАЯР: СУРГУУЛИЙН ЗӨВ СОЁЛ БҮРДСЭН ҮЕД ДЭЭРЭЛХЭЛТ БАЙХГҮЙ БОЛНО

Aдмин / Боловсрол

Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр ЕБС-ын сурагчид бүлэглэн нэгнээ дээрэлхсэн хэргийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр:

"Дээрэлхэлт гарсан саяхны хэрэгт сургуулийн нийгмийн ажилтан, захирал, ангийн багш, эцэг эхийн төлөөлөл оролцсон баг оруулж ажиллуулах, энэ хэрэг эрүүгийн шинжтэй 14-с дээш насны эрхзүйн чадамж хүлээх боломжтой тул цагдаагаар шийдвэрлүүлэх ёстой. 14-с дээш насны дээрэлхэж байгаа хүүхдийг өмөөрөөд байх ямар ч шалтгаан байхгүй. Энэ үйл явдал хэдийгээр сургуулиас гадуур орчинд үүссэн боловч эдгээр хэрэгт холбогдсон сургуулиуд дээрэлхэлтийн асуудлаар ямар арга хэмжээ авч байгааг судлуулж, арга хэмжээ авах болно.

Сургуулиуд зөв соёл бүрдүүлэхэд хамгийн их анхаарах ёстой. Сургуулийн зөв соёл бүрдсэн үед, энэ соёлыг багш нар нь ойлгож хэрэгжүүлж эхэлсэн үед дээрэлхэлт байхгүй болно. Бусдыг дээрэлхэх доромжлоход хэцүү нөхцөл байдлыг үүсгэмээр байна. Өөрөөр хэлбэл зөвийн ноёлол бий болгомоор байна. Хэн нэгэн бусдыг дээрэлхэх үед бусад нь дэмждэггүй, хүлээн зөвшөөрдөггүй байх хэрэгтэй. Үүнд сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багш, сэтгэлзүйчийн хамтын ажиллагаа туйлын чухал байна.

Энэ ноцтой хэрэг үүсээд буй сургуулиуд үүнийг мөрдүүлээгүй байна гэсэн үг. Нийгмийн ажилтнуудын ярилцлагыг харахад ажилдаа эзэн болсон байдал асуудалтай байна. Энэ асуудлыг гарсан даруйд таслан зогсоох ёстой, тэгэхгүй бол дахиад гарна. Хүүхдүүд биднийг харж байгаа. Шийдвэртэй хурдтай үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна.

Боловсролын яамнаас "Аюулгүй сүлжээ" гэсэн иж бүрэн үндэсний загварыг боловсруулж талуудтай ярилцаж байна. Хүүхдийн аюулгүй байдлыг сургуулийн болон бусад орчинд хамгаалах тал дээр 30 гаруй хууль дүрэм журам гарсан байдаг. Эдгээрийг нэгдмэл загвартай болгож хэрэгжүүлэхгүй бол нэлээн ноцтой нөхцөл байдалд орсон нь харагдаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.