Дархан-Уул аймаг 102 тонн мах нөөцөлжээ
Хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан Дархан-Уул аймаг 102 тонн мах нөөцөлжээ. Уг махны 30 тонныг 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргасан аж. Түүнээс хойших 10 өдөрт 19 тн мах зараад байна.
Үүнийг ангилбал
- Үхрийн мах – 4,3 тонн,
- Хонины мах – 3,6 тонн,
- Ямааны мах – 2,2 тонн
Нян, бактерийн 5 төрлийн лабораторийн шинжилгээ хийж, чанар, эрүүл аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан махыг Дархан сумын 18 багийн 20 хүнсний дэлгүүрт нийлүүлж байна. Нөөцийн махтай холбоотой санал, гомдол одоогоор гараагүй, иргэд сэтгэл хангалуун байгаа талаар тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар мэдээллээ.
















.jpg)


















































Сэтгэгдэл