Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 238 мянган төл хүлээн авчээ

Aдмин / Орон нутаг

Өнөөдрийн байдлаар нийт эх малын 1.1 хувь нь төллөж 238 мянга гаруй төл хүлээн аваад байгаа аж. Нийт нутгаар өнтэй хавар болж байгаа учир төлийн хорогдол бага төлийн бойжилт 99.5 хувьтай байна. Одоогоор Дундговь аймаг мал төллөлт, төлийн бойжилтын хувиар тэргүүлж байна. Тодруулбал, төллөвөл зохих 1,2 сая гаруй эх малаас 37,773 нь төллөжээ. Шинэ төлийн дийлэнхийг хурга, ишиг эзэлж байгаа бөгөөд төлийн хорогдол гараагүй байна. Харин Өмнөговь аймагт хамгийн олон буюу 673 ботго хүлээн авч, төлийн хорогдолгүй бойжуулж байгаа аж. Тус аймаг 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 155.9 мянган тэмээ тоолуулж улсдаа хамгийн олон тэмээтэй аймгаар тодорсон билээ.

Өнөөдрийн байдлаар мал төллөлт төвийн бүсэд хамгийн өндөр буюу 1.6 хувь, Хангайн бүсэд 1.1 хувь, Баруун бүсэд 0.9 хувь, Зүүн бүсэд 0.3 хувьтай байна.

Энэ жилийн хувьд мал төллөлт хожуу эхэлжээ. Гэсэн ч төлийн хорогдол бага, бойжилт сайн байгаа аж. 2025 оны энэ үед мал төллөлт 4.8 хувьтай, хүлээн авсан төлийн бойжилт 98.3 хувьтай байсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.