Дархан-Уул аймагт хөдөлмөрийн насны 62.9 мянган иргэн бүртгэлтэй байна
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд дөрвөн сум, төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг 26 багт нийт 30,400 өрхийн 110,778 иргэн албан ёсоор бүртгэлтэй оршин сууж байна. Нийт хүн амын 56,782 нь эмэгтэй, 53,996 нь эрэгтэй бөгөөд 62,927 нь хөдөлмөрийн насных байна.
Төрийн албанд нийт 4,731 иргэн ажиллаж байгаагаас 1,016 нь эрэгтэй, 3,715 нь эмэгтэй байна.
Салбараар нь ангилбал, ерөнхий боловсролын 26 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 18 нь төрийн өмчийн, 8 нь хувийн хэвшлийн сургууль бөгөөд эдгээрт нийт 1974 албан хаагч ажиллаж байна.
Мөн сургуулийн өмнөх боловсролын 37 байгууллага байдгаас 31 нь төрийн өмчийн, 6 нь хувийн хэвшлийн цэцэрлэг бөгөөд нийт 1097 багш, ажилтан ажиллаж байна. Хүйсийн байдлаар нь авч үзвэл ЕБС-д 364 эрэгтэй буюу 18.4 хувь, 1610 эмэгтэй буюу 81.6 хувь, СӨББ-д 131 эрэгтэй буюу 12 хувь, 966 эмэгтэй 88 хувийг эзэлдэг гэсэн судалгаа гарчээ.

Удирдах албан тушаалд, тухайлбал багийн Засаг даргын албан тушаалд 13 эрэгтэй, 13 эмэгтэй ажиллаж байна.
Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын Засаг даргын албыг эрэгтэйчүүд хашиж байгаа бол Дархан-Уул аймаг болон Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эмэгтэйчүүд ажиллаж байна. Мөн дөрвөн сумын Засаг даргын Тамгын газрыг эмэгтэйчүүд удирдан ажиллаж байна.

Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч 140, үүнээс эрэгтэй 107 буюу 76.4 хувь, 33 буюу 23.6 хувь нь эмэгтэй төлөөлөгч сонгогджээ.




























.jpg)







































Сэтгэгдэл