2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан Эрдэнэс Тавантолгойг Монголдоо үлдээсэн З.Энхболдыг хорьж болох ч түүний эх оронч үзэл санааг хэн ч хорьж чадахгүй!
"Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна. Үүнээс Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцсон байна. ЭТТ-н ордыг иргэдэд үлдээсний 11 жилийн ой энэ жил болж байгаа. Таван толгойг УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд тэргүүтэй 40 гишүүн монголдоо авч үлдэж байсан билээ.
Өнөөдрөөс яг 11 жилийн өмнө УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нээлт дээр "Таван толгойг хувьчлах Сайханбилэгийн ЗГ-ын төлөвлөгөөг таслан зогсоож байсан. Эрдэнэс Таван толгой ХК олон арван сая тонн коксжих нүүрс олборлож экспортолдог, улсын төсөвт хамгийн их орлого оруулдаг, хувьцаа эзэмшдэг нийт монголчууддаа ногдол ашиг хуваарилдаг Монгол Улсын хамгийн том экспортлогч болжээ. Таван толгойн ордыг үнэгүй авсныхаа хариуд MCS болон Хятадын төрийн өмчит Шинхуа компаниудын бариад өөрсдөө өмчилж ашиглах байсан Гашуунсухайтын ТЗ, нүүрс угаах үйлдвэр, ил уурхай бүгдээрээ ЭТТ хөрөнгөөр баригдаж монголчуудын өмч болсон байна. Мөн дэлгэмэл уртаараа 800 км Таван толгой-Зүүнбаянгийн ТЗ баригдаад тээвэр явж байгаа.
З.Энхболд 2015 онд УИХ-ын дарга байхдаа чуулганы индрээс Таван толгойг хамгаалж үлдэж байсан бол 2020 онд АН-ын ахлах зөвлөхийн индрээс дахин үлдээж чадлаа ... гэж хэлэх үү... Хариулахгүй байж болохгүй, хариулт хүлээсэн асуулт? Таван толгой танд үлдсэн үү 3 сая МОНГОЛЧУУД АА..., эсвэл 30 гэр бүлийн өмч болсон уу...
”Таван толгойг танд үлдээсэн Зандаахүүгийн Энхболд” гэдгээр хүн бүхэн түүнийг мэдэх биз. Учир нь түүний тухай мэдээлэл бүрийн доорх сэтгэгдэл "Таван толгойг Монголд үлдээсэн хүн" гэдгээр хөврөх нь их. Яагаад ингэж тодотгов гэхээр нэгэн түүхийг эргэн сануулъя.
2015 оны дөрөвдүгээр сарын 6-нд УИХ-ын ээлжит чуулган нээлтээ хийж байжээ. Чуулганы нээлтийн үеэр тухайн үеийн УИХ-ын дарга байсан З.Энхболд хэлэхдээ, “Таван толгойн ордыг ашиглах хэлэлцээрийг УИХ анхааралтай ажиглаж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий түүний баялаг, төрийн өмч, мөн Таван толгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм. Засгийн газар, УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд Таван толгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байгаа. Гэтэл Таван толгой ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна. Энэ талаар УИХ-ын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж, 2015 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газар өргөн мэдүүлсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад,
Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бүрэн хамаарах нөхцөл үүсч байна. Энэ нь 2010 онд УИХ-аар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байна гэсэнтэй нийцэхгүй байна. Засгийн газраас байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ хэлэлцээрийг өнөөдөр авсан.
Гэрээ хэлэлцээрийн төслийг эрхэм гишүүдэд хүргүүлсэн. Та бүхэн тус гэрээг уншиж Засгийн газар яагаад УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр чуулганы нээлтийн өдөр яаран шийдвэрлэх гэж байгааг ойлгох болно. Өнөөдөр байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ, хэлэлцээрүүдийг харахад, Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар маш тодорхой хугацаатай байгаа бол гэрээ байгуулагч нөгөө талын үүрэг нь хугацаагүй зорилтын шинж чанартай, зорилго биелэгдээгүй тохиолдолд хүлээх хариуцлага байхгүй байна. Мөн Таван толгой ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ямар ч тохиролцоо хийгдээгүй. Нэмэлт хайгуул хийж, нөөцийг яах нь тодорхойгүй байгаа. Дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад одоо оруулсан “Энержи ресурс” хөрөнгө оруулалтын компани хамруулсан.
Төмөр зам өргөтгөх асуудалд зөвхөн хөрөнгө оруулагч тал хийх эрхийг олгосон. Төрийн өмчит Монголын “Төмөр зам” ХХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр тооцох зэрэг заалтыг оруулж, гэрээ байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхау Энержи” ХХК-ийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна.
Дээрх гэрээг байгуулахдаа Монголын талынхан хуулийн болон санхүүгийн зөвлөгөө аваагүй. Харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий компаниудаас үйлчилгээ авсан байна. Ийм ноцтой үр дагавартай Монголд илт хохиролтой гэрээ хэлэлцээр байгуулахыг зөвшөөрөхгүй. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Таван толгой ордыг ашиглах гэрээг УИХ яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрвээ Таван толгой ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэхгүйгээр, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцож, огцруулахыг санаачлах болно” гэж байжээ.
З.Энхболд: ХЭРВЭЭ ТАВАН ТОЛГОЙ ОРДЫГ АШИГЛАХ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХГҮЙГЭЭР, ГАРЫН ҮСЭГ ЗУРАХААР ОРОЛДСОН САЙД НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ОГЦРУУЛАХЫГ САНААЧЛАХ БОЛНО
Энэ үг-энэ үйлдэл Таван толгойг та бидэнд үлдээсэн нь З.Энхболдын түүхэн гавьяа. Гэхдээ З.Энхболд гэдэг улстөрчийнх нь хувьд Таван толгойг хувьдаа завших гэж оролдсон бүлэглэл түүнийг үргэлжид дарах оролдлогоо энэ мөчөөс эхлүүлсэн юм. Тиймдээ ч түүнийг улс төрд эргэн ирэх вий гэж айсан бүлэглэлийнхэн 2026 оны 034 дугаар сарын 17-ны өдөр улс төрийн захиалгат шийдвэр гаргуулав. СБДЭХАШ Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Энх-Амгалан З.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, хоёр жил хорих ял түүнд оноов. Таван жил үргэлжилсэн энэхүү хэрэг гэх үү хэлмэгдүүлэлт нь өмнө удаа дараа цагаатгаж байсан ч ийнхүү түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг жилийн өмнө хорилоо. Зандаахүүгийн Энхболдыг хорьж болох ч түүний эх оронч үзэл баримтлал, хэнд ч худалдагдахгүй шударга үзэл санааг хэн ч хорьж чадахгүй билээ.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Ө.БИЛЭГ























.jpg)



















.jpg)




.jpg)
















Сэтгэгдэл
Зочин [188.162.248.244] 2026-04-29 10:23:21
З.Энхболд бол эх оронч ! харин хузуугуй хочит хошгоруулагч, олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан сайн галч байгаад дарга болоод кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй оюунэрдэнэ, зурагтын хотлогч байгаад дарга болонгуутаа бас л кофе уугаад Оюутолгойн тосол ашиггуй бол толгойгоо тасдаж хаяна гэсэн баяр баярцогт 2 той нийлж хузуугуй хочитын заавараар эх ороноосоо урвагч сайханбилэг нар бол жинхэнэ эх ороноосоо урвагчид!!!!!! хэн ч хэзээ ч мартаж ул болно !!!!!
mr [203.98.76.176] 2026-04-29 09:59:52
Enkhbold erunhiilegch bolj baij Mongol uls tsetsegtserne.