Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын эрх олгох журмаа танилцуулжээ

Aдмин / Спорт

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын эрх олгох журмыг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан байна. 2027 оны есдүгээр сарын 11-19-нд АНУ-ын Лас Вегас хотын “Thomas&Mack Center” ордонд зохион байгуулагч ДАШТ-д жин тус бүрд дөрвөн эрх шууд олгоно. Өөрөөр хэлбэл, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн дөрвөн тамирчин Лос-Анжелес хотыг зорир тийзээ захиална гэсэн үг. Харин 2028 оны тив, тивийн АШТ-д нэг жинд тив бүрээс хоёр, 2028 оны дэлхийн эрхийн тэмцээнд тус бүр нэг эрхийг жин болгонд олгохоор болжээ.

Үүнээс гадна Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргасан чансаагаар жин тус бүрийн гурван тамирчин олимпын наадамд зодоглох эрхтэй болно. Чансааг долоон тэмцээний дүнгээр гаргах бөгөөд чансааны оноо олгох тэмцээн 2027 оны хоёрдугаар сард эхэлж, 2028 оны гуравдугаар сард тивүүдийн АШТ-ээр хаагдах юм. Ингэснээр ДАШТ болон чансааны оноогоор жин тус бүрд эрх авсан долоон тамирчны нэр тодорно.

Тэгвэл тивүүдийн эрх олгох тэмцээн 2028 оны гурав, дөрөвдүгээр сард болох хуваарь гарчээ. Манай тамирчдын оролцох Азийн эрхийн тэмцээн 2028 оны дөрөвдүгээр сарын 14-16-нд болно. Тивүүдийн эрхийн тэмцээнд финалдсан тамирчид эрх авах бол 2028 оны тавдугаар сарын 18-21-нд зохион байгуулах тэмцээн нь олимпод оролцох сүүлийн боломж. Тус тэмцээнээс зөвхөн түрүүлсэн тамирчин эрхээ авна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.