"Улаанбаатар Их дуулга” тэмцээний тасалбар худалдаанд гарчээ
Жүдо бөхийн Улаанбаатарын "Их дуулга"-ын тасалбар худалдаанд гарчээ. Тус тэмцээн ирэх зургаадугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд AIC STEPPE ARENA-д болно. 2028 оны олимпын оноо олгож эхлэх тус тэмцээнд оролцох багууд эхнээсээ бүрэлдэхүүнээ зарлаад эхэлжээ. “Улаанбаатар их дуулга”-д оролцохоор мэдүүлсэн ОХУ-н багийг Дэлхийн хошой аварга, их дуулгын 10 удаагийн аварга Инал Тасоев тэргүүлэн ирэх нь батлагдав. ОХУ-н багт дэлхийн аварга Арман Адамиан, Тимур Арбузов, олимпын хүрэл медальт Мадина Таймазов нар багтжээ.
Харин Их Наран улс буюу Япон улсаас Олимпын аварга, Дэлхийн 5 удаагийн аварга Абэ Үта, Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Санширо Мурао, Дэлхийн аварга Рюүжү Нагаяама, Дэлхийн аварга Такеоки Такеши тэргүүтэй хүчирхэг баг Улаанбаатарт хүрэлцэн ирэх юм байна.











.jpg)







.jpg)


.jpg)















































Сэтгэгдэл