Улсын арслан Ц.Содномдорж 40 насандаа бөхийн өргөөний барилдаанд 19 дэхээ түрүүллээ
Монголын үндэсний бөхийн холбооноос “Алтан жолоо” группийн “Арвайн Үндэс” компанийн нэрэмжит улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг 18 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв. Ц.Содномдорж арслангийн хувьд уг барилдаанд гурав дахиа түрүүлж байгаа нь энэ. Тэрбээр 2010 онд начин цолтойдоо, 2012 онд харцага цолтойдоо түрүүлсэн бол 14 жилийн дараа арслан цолтойдоо түрүүлэв. 40 насандаа бөхийн өргөөний барилдаанд 19 дэхээ түрүүлж буй түүний хувьд хамгийн сүүлд таван жилийн өмнө түрүүлсэн байна.
Тус барилдааны их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа. Харин дунд улсын заан Б.Бат-Өлзий, өсөх идэр начин Ч.Батчулуун, начин Э.Сумъяабат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэв.
Барилдааны үеэр “Алтан жолоо” группээс “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг улсын начин Б.Сосорбарамд, улсын арслан П.Бат-Очирын нэрэмжит “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн арслан Ц.Төмөрцоожид, улсын арслан С.Оргодолын нэрэмжит “Уран барилдаант бөх”-ийн шагналыг аймгийн арслан М.Баяржавхланд гардуулсан байна.





































































Сэтгэгдэл