Азийн шилдэг олон улсын цолтой шатарчид Улаанбаатарт чуулна
Манай улсад тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 6-ныг дуустал зохион байгуулагдах Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Азийн 26 орны 245 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.
Тус тэмцээнд нийт 184 олон улсын цолтой шатарчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь тэмцээний чансаа, өрсөлдөөний өндөр түвшнийг илтгэж байна. Үүнд:
- Их мастер (GM) – 34
- Эмэгтэй их мастер (WGM) – 12
- Олон улсын мастер (IM) – 51
- мэгтэй олон улсын мастер (WIM) – 20
- FIDE мастер (FM) – 32
- Эмэгтэй FIDE мастер (WFM) – 17
- FIDE дэд мастер (CM) – 5
- Эмэгтэй FIDE дэд мастер (WCM) – 13
"Аса арена"-д явагдах шатрын тэмцээнд нийт 245 шатарчин ур ухаанаа уралдуулах бөгөөд зохион байгуулагч орон буюу Монголоос 89, БНХАУ-аас 35, Энэтхэгээс 19, Узбекистанаас 12, Казахстанаас 10 зэрэг Азийн 26 орны шатарчин оролцоно.


































































Сэтгэгдэл