Бүх цэргийн наадам энэ сарын 6-нд болно
Цэргийн цол чимэг олгох 35 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” 2026 оны зургаадугаар сарын 6- ны 11 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
Монголын Үндэсний бөхийн холбооны аймаг цэрэг сумын цолтуудын 2025-2026 оны улирлын чансааг харгалзан тус тус оролцуулах юм байна. Тодруулбал,
- Аймаг цэргийн арслан 99
- Аймаг цэргийн заан 25
- Аймаг цэргийн харцага 8
- Аймаг цэргийн начин 64
- Сумын цолтон залуу бөх 60 барилдана.
Монголын Үндэсний бөхийн холбооноос 2025-2026 оны улиралд зохион байгуулсан барилдааны цол цолны чансаагаар оролцох тоонд багтсан бөхчүүд оролцоно.
Хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй бөхийн оронд дараагийн чансаанд бичигдсэн бөх нөхөж орно.































































Сэтгэгдэл