ДАШТ-2026: Кабо-Вердегийн шигшээ томоохон дуулиан дэгдээлээ

Aдмин / Спорт

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хэсгийн шатны эхний тойрогт Кабо-Вердегийн шигшээ баг томоохон дуулиан дэгдээж, Испанийн шигшээ багтай тэнцлээ. Харин G хэсгийн тоглолтод Египетийн шигшээ Бельгийг багийг хожиж, түүхэн хожил байгуулахад тун ойрхон байсан хэдий ч тоглолтын төгсгөлд боломжоо алджээ. ДАШТ-д анх удаа оролцож буй Кабо-Вердегийн шигшээ баг тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын нэгд тооцогдож буй Испанийн шигшээ багаас оноо салгаж чадлаа. Тоглолт 0:0-ээр дууссан байна. Хагас сая гаруйхан хүн амтай арлын тус улсын баг зохион байгуулалттай тоглолт үзүүлж, маш сайн хамгаалж тоглолоо. Испаничууд бөмбөг эзэмшилтээр илт давуу байсан ч өрсөлдөгчийн хамгаалалтыг нэвтэлж чадсангүй.

Марк Кукурельягийн өгсөн дамжуулалтыг Ферран Торрес цохиж, Испанийн багийн хамгийн аюултай довтолгоог хийсэн ч бөмбөг хаалганы хөндлөвч оножээ. Ойсон бөмбөгийг Микель Оярсабаль мөргөсөн боловч Кабо-Вердегийн 40 настай хаалгач Возинья хааж чадсан байна. Завсарлагааны өмнөхөн тэрбээр Эмерик Лапортын цохилтыг хааж, багаа дахин аварчээ.

Завсарлагааны дараа Испани довтолгоогоо улам эрчимжүүлсэн байна. Багийн дасгалжуулагч Луис де ла Фуэнте довтолгоог хүчтэй болгохоор Ламин Ямалыг талбайд гаргасан боловч Кабо-Вердегийн хамгаалалт энэ шахалтыг тэсвэрлэж чаджээ. Тоглолтын төгсгөлд Оярсабаль багтаа ялалт авчрах дахин нэг боломж гарсан ч хаалгаа онож чадсангүй. Ингэснээр Кабо-Верде ДАШТ-д хийсэн анхны тоглолтоосоо түүхэн нэг оноо авч чадлаа. Хоёрдугаар тойрогт Испанийн шигшээ зургаадугаар сарын 21-нд Саудын Арабын багтай, Кабо-Вердегийн баг зургаадугаар сарын 22-нд Уругвайн шигшээтэй тоглоно.

Бельги-Египетийн тоглолт

Бельги, Египетийн шигшээ багуудын тоглолт мөн адил ширүүн өрсөлдөөнтэй болж, 1:1-ээр тэнцжээ. Египетийн шигшээ 19 дэх минутад тооны харьцааг нээсэн байна. Мохамед Салах довтолгоог эхлүүлж, Эмам Ашур оновчтой цохилтоор Тибо Куртуагийн хаалганд гоол оруулжээ. Хагас хамгаалагч Ашурын хувьд шигшээ багийнхаа төлөө анхны гоолоо оруулсан байна. Эхний үе дуусах хүртэл бельгичүүд хариу гоол оруулж чадсангүй. Египетчүүд тоглолтыг гартаа авч, давуу байдлаа хадгалсаар байлаа.

Европын багийг хожигдохоос аврахад сэлгээнээс талбайд гарсан Ромелу Лукаку чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр хоёрдугаар үед гарч ирээд удалгүй гоолын довтолгоонд оролцсон байна. Торгуулийн талбай руу ирсэн дамжуулалтыг Египетийн хамгаалагч Мохамед Хани өөрийн хаалганд оруулснаар тоглолтын дүн 1:1 болж тэнцжээ. Египетийн шигшээгийн хувьд энэ нь түүхэн амжилт байлаа. “Фараонууд” ДАШТ-д анхны хожлоо авч чадаагүй ч хэсэгтээ тэргүүлэх магадлалтай багуудын нэгд тооцогдож буй Бельгиэс оноо салгаж чаджээ. Хоёрдугаар тойрогт бельгичүүд зургаадугаар сарын 21-нд Ираны багтай тоглох бол Египетий шигшээ зургаадугаар сарын 22-нд Шинэ Зеландын багтай өрсөлдөнө.

Эх сурвалж: "Монцанмэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.