Үндэсний их баяр наадмын хүчит бөхчүүдэд чимэг олголоо

Aдмин / Спорт

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын цолны чимэг олголоо.Үүнд:

Найм даван шөвгөрсөн Дархан аварга Н.Батсуурьт “Баатар зоригт”,

Долоо даван шөвгөрсөн Улсын арслан Э.Батмагнайд “Саруул сайжрах”,

Зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Ц.Содномдоржид “Өнөд амгалант”,

Улсын арслан Э.Оюунболдод “Үнэн зоригт”,

Улсын заан Д.Хүдэрбулгад “Үнэн зоригт”,

Улсын заан С.Сүхбатад “Үнэн зоригт”,

Улсын харцага Э.Дашид “Үнэн зоригт”,

Тав даван шөвгөрсөн Улсын харцага Т.Бэгзсүрэнд "Өсөх идэр"

Улсын начин Б.Сосорбарамд “Өсөх идэр” чимэг олголоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.