Т.Санчир: Өнөөдөр гарааны тавд тоглоно

Д.Тулга / Спорт

sport

Сагсчин Т.Санчир Филиппин улсын мэргэжлийн лиг болох “PBA”-д тоглож эхлэсээр багагүй хугацааг өнгөрөөлөө. Саяхан Т.Санчирын баг “PBA Governer`s cup” улирлын тоглолтонд “Толк Ин Текст” багтай тоглож 91:95 онооны харьцаагаар хожигджээ. Болж өнгөрсөн тоглолтын туршид Т.Санчирыг огт тоглуулалгүй, суудалд нь суулгасан бөгөөд тоглолтын дараа “Барангая Жинебра” багийн Филиппин болон Монголын фенүүд нь дургүйцлээ олон нийтийн цахим хуудсаар илэрхийлэн бухимдацгаасан юм.

Энэ талаар Т.Санчир: “Бүх зүйл асуудалгүй ээ, өнөөдөр тоглоно. Гарааны тавд гарч тоглоно” гэж мэдэгдлээ.

Өнөөдөр буюу Лхагва гарагийн орой 20.00 цагаас Kia багийн эсрэг Т.Санчирын баг тоглоно. Нэрт боксчин Мэнни Пакъяаогийн дасгалжуулдаг энэ баг одоогоор тодорхой амжилт гаргаж амжаагүй байгаа ч шинэ улирлыг 1-0 гэсэн амжилттай эхлүүлсэн тухай эх сурвалжууд мэдээллэж байна. Юутай ч “Барангая Жинебра” багийн дасгалжуулагч Фрэнки Лим энэ удаа Т.Санчирт боломж олгоор шийджээ.

Б.ГЭРЭЛМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000