ХААН БАНК 4 БАГА СУРГУУЛЬ БАРИХ САНХҮҮЖИЛТ ОЛГОНО

Aдмин / Эдийн засаг

ХААН Банкнаас “Багийн бага сургууль” санаачилгад нэгдэх гэрээнд гарын үсэг зурж, Увс, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул, Төв аймагт бага сургуулиуд байгуулах, цахим анги тохижуулах, хичээлийн хоцрогдлыг арилгахад чиглэсэн цогц ажлуудад санхүүжилт үзүүлэхээр боллоо.

"Багийн бага сургууль“ санаачилгыг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, хөрөнгө оруулагч компаниуд болон орон нутгийн холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлэх бөгөөд төслийн үр дүнд энэ онд багтан дээр дурдсан аймгийн алслагдсан багуудын нутагт дэвсгэрт хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй сургуулийн цогцолбор байгуулж, 2-10 насны 600 гаруй хүүхэд гэрийнхээ ойролцоо сургуульд хамрагдах боломжтой болох юм.

ХААН Банк энэхүү санаачилгад манлайлан оролцож, төслийн эхний санхүүжилтэд томоохон хөрөнгө оруулалт хийхээр болж, уг санхүүжилтээр Ховд аймгийн Үенч сум, Увс аймгийн Боршоо боомт, Хөвсгөл аймгийн Ринчэнлхүмбэ, Төв аймгийн Батсүмбэр сум суманд тус тус бага сургууль барих юм.

Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монголын алслагдсан бүс нутагт амьдардаг айл өрхүүдийн хувьд 1-р ангид хүүхдээ сургахын тулд олон сорилттой тулгардаг төдийгүй 6 настай хүүхэд нь гэрээсээ хол, сумын төвд дотуур байранд амьдрах, эсхүл гэр бүлийн нэг гишүүн заавал сумын төвд суурин амьдрах шаардлагатай болдог нь аль аль талдаа олон сөрөг, таагүй нөхцөл үүсгэдэг аж. Улсын хэмжээнд сургуулиас завсардсан нийт хүүхдийн 80 орчим хувийг орон нутгийн 6-14 насны хүүхдүүд эзэлж байна гэсэн харамсалтай тоо байна. Гэтэл чанартай боловсрол эзэмших нь хүүхэд багачууд ирээдүйд нийгмийн үнэ цэнтэй гишүүн болж, эрүүл үр бүтээлтэй амьдрах, нийгэм эдийн засагт хувь нэмэр оруулахад хамгийн чухал хүчин зүйл болдог нь батлагдсан төдийгүй бага боловсролын үзүүлэлт өндөр байх тусам тухайн улсын эдийн засгийн хөгжил сайн байдаг бодит жишээ олон бий. Тиймээс Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй энэхүү санаачилгыг ХААН Банк анхнаас нь дэмжиж, илүү олон бага сургууль барих санхүүжилтэд оролцохыг бусад хувийн хэвшлийнхэнд уриалж байна.

Гэрээнд гарын үсэг зурах үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн Сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа “Өргөн уудам нутгийн өнцөг булан бүрд суугаа бяцхан хүүхдүүд гэрээсээ холдолгүй бага сургуульд суралцан ирээдүйн амьдралынхаа суурь болсон бага боловсролыг чанартай тухтай орчинд эзэмшихэд хувь нэмэр оруулж буйдаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн элчийн хувьд болон ХААН Банкны хамт олны өмнөөс баяртай байна. Энэхүү төсөл нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсрол, хүсэл мөрөөдлийг дэмжихэд бодитой хөрөнгө оруулалт болж чадна гэдэгт итгэлтэй байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Одоогоор улсын хэмжээнд 1,575 багийн ердөө 44-т нь бага сургууль үйл ажиллагаа явуулдаг байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас хувийн хэвшилтэй хамтран 2027 он гэхэд 60 орчим багт бага сургууль байгуулж, бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэртэйгээ ойр, орон нутгийн дэмжлэгтэй орчинд суралцах боломжийг бүрдүүлэхээр зорьж буй юм.

ХААН Банк харилцагчдадаа санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргээд зогсохгүй, нийгэм, хүн ард, байгаль орчинд ээлтэй бизнесийн үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын төлөө зорьж ажилладаг билээ. Энэ хүрээнд компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан 2007 оноос хойш нийгмийн сайн сайхныг бүтээлцэх 520 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 16 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлээд байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000