Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш гэр бүлийн хүчирхийлэл буурчээ

Д.Тулга / Хууль

huchirhiilelУлсын хэмжээнд энэ оны эхний найман сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 783 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 152-оор бурсан үзүүлэлт юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжсэнээс хойш нийслэлд 1329 хүнийг баривчилж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулсан байна. Эдгээр иргэдээс 98 хувь нь дахин зөрчил гаргаагүй аж.

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд “Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил үйлдсэн бол 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна”. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлд “Бүх шатны боловсролын байгууллагын багш, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаар цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх /107, 108/ утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй” гэж заасан байдаг.

Энэ төрлийн гэмт хэргийн 86.5 хувь нь гэр, орон сууцанд буюу хаалттай хаалганы цаана үйлдэгддэг. Тиймээс иргэд энэ талаарх мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлэх нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

М.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000