Авлигаас дампуурал руу: Монгол Улсын санхүүгийн бодит байдал ил боллоо

Aдмин / Гадаад мэдээ

Хөрөнгө, бизнесийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн “Valuation Solutions" компанийн үүсгэн байгуулагч Жоахим Берто LinkedIn нийгмийн сүлжээнд бидний тухай “Авлигаас дампуурал руу: Монголын санхүүгийн бодит байдал ил боллоо” гэсэн гарчигтай нийтлэл бичиж байршуулсныг орчуулан хүргэж байна.

Жоахим үл хөдлөх, хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж, үр ашигтай хөрөнгө оруулалтын бүтэц зохион байгуулалт, Монголын өсөн тэлж буй үл хөдлөхийн зах зээлээс нэмэлт үнэ цэнийг хэрхэн бий болгох талаар үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгдөг байна. Тэрбээр Монголын хөрөнгө оруулалтын орчинд танигдсан, Монголд хөл тавьж буй шинэ хөрөнгө оруулагчдад өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцдаг ажээ.

“Яаралтай арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал улам дордох нь гарцаагүй”

Монгол Улс 2025 он дөнгөж дундаа оров уу, үгүй юү урьд өмнө тохиож байгаагүйгээр санхүүгийн хямралтай нүүр тулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний засгийн газрыг огцруулсны дараа Сангийн яамнаас төсвийн алдагдал 3.3 их наяд (ойролцоогоор 970 сая ам.доллар) төгрөгт хүрсэн нь 35.6 их наядын улсын төсвийн 9.27 хувийг эзэлж байгааг ил болгов.

Үүнээс гадна 9.3 их наяд (ойролцоогоор 2.74 тэрбум ам.доллар) төгрөгийн санхүүгийн зүй зохисгүй зарцуулалт ил болсон нь төсвийн 26.12 хувийг бүрдүүлж байна. Эдгээр хоёр дүнг нэгтгэвэл улсын нийт төсвийн 35.39 хувийг эзэлж байгаа бөгөөд жил дөнгөж хагаслаж байгааг анхаарах хэрэгтэй.

Яаралтай арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал улам дордох нь гарцаагүй. Боломжит хувилбарууд маш хязгаарлагдмал байна. Тухайлбал, татварыг огцом нэмэгдүүлэх нь одоогийн бизнесийн болон нийгмийн амьдрал даах боломжгүй бөгөөд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Харин ОУВС-гаас тусламж хүсэх тухай асуудал улс төрийн хувьд маш эмзэг сэдэв бөгөөд үүнтэй холбоотойгоор Монголын улстөрчид аудит, хяналт шалгалтаас эмээж байна.

ОХУ, БНХАУ-аас харилцан дэмжлэг хүсэх нэг хувилбар байж болох ч Монгол Улсын тусгаар тогтнолд ноцтой эрсдэл дагуулах магадлалтай.

Сүүлийн хэдэн жилд Монголд үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүд болон байгууллагууд төрийн тогтворгүй, чадамжгүй байдал, мөн бодлогын тогтворгүй байдлын эрсдэл улам бүр нэмэгдэж буйг анхааруулсаар ирсэн. Эдгээр анхааруулга нь өдгөө таамаглал төдий биш, бодит байдал болон биеллээ олж байна.

Article content

Би валютын шинжээч биш тул эндүүрэх магадлалтай ч одоогийн санхүүгийн доройтол монгол төгрөг (MNT)-ийн үнэ цэнд хэдийнэ сорилт болж байна гэж үзэж байна. Төгрөгийн ханшийн уналт зайлшгүй биш ч эрсдэл бодитоор оршсоор байгаа юм.

Хэрвээ төр засаг мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, улс төрийн татаас өгөх, эсвэл богино хугацааны бодлогын буруу шийдвэрүүд гаргавал хөрөнгө оруулагчдын итгэл огцом алдагдаж, хөрөнгө гадагшлах үзэгдэл болон тогтворгүй байдал бий болох аюултай.

Аргентин улсын Ерөнхийлөгч Хавьер Милейгийн хэрэгжүүлсэн шиг сахилга баттай, хүнд боловч онолын хувьд шаардлагатай төсөв санхүүгийн шинэчлэлээр төгрөгийн ханшийг тогтворжуулах боломжтой. Гэхдээ ийм алхам хийхийн тулд асар их улс төрийн зориг, нийгмийн тэсвэр тэвчээр шаардлагатай.

Монгол Улс Аргентин шиг эдийн засгийн суурь, төрөлжилт, маневр хийх талаар учир дутагдалтай. Монгол Улс нүүрсний экспорт, БНХАУ-тай хийж буй худалдаанаас маш өндөр хамааралтай хэвээр байна. Түүхий эдийн үнийн уналт, экспортын саатал зэрэг гадаад хүчин зүйлүүд нь гадаад валютын нөөцийг бууруулж, төгрөг дээр шууд дарамт үзүүлэх магадлалтай.

"Голланд өвчин"-ий шинж тэмдгүүд хэдийнэ ил болсон. Хэрвээ итгэлцэл цаашид муудвал, төгрөг институцийн гүн хямралын хамгийн эхний тодорхой хохирогч болох магадлал өндөр.

Мэдээж, зарим хүмүүс Монголын гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд байгаа тул улс хүчтэй цохилтыг давахад бэлэн гэж маргаж мэднэ.

Үнэндээ, хамгийн сүүлийн тоон мэдээллээр, 2024 оны эцсээр гадаад валютын нөөц ойролцоогоор 5.5 тэрбум ам.долларт хүрсэн бол 2025 оны эхээр 5.0–5.1 тэрбум ам.долларын түвшинд хадгалагдаж байгаа нь эрсдэлийг бууруулах нэг хүчин зүйл байж болох талтай. Гэвч энд шүүмжлэлтэй хандах ёстой.

Хэдхэн сарын өмнө л Монгол Улсын Засгийн газар бүх зүйл сайн байгаа гэж итгүүлж, хэт өөдрөг төсөв танилцуулсан ч энэ нь төөрөгдүүлсэн, бодит байдлаас хол тасарсан нь илчлэгдсэн. Тиймээс гадаад валютын нөөцийн мэдээлэл дээр ч мөн адил найдваргүй байдал байх вий гэж эмээж байна.

Монголбанкийг улсдаа хамгийн чадварлаг, хариуцлагатай байгууллагуудын нэг хэмээн үнэлдэг ч өмнөх Засгийн газар энэ институцэд улс төрийн нөлөө үзүүлээгүй гэж баттай хэлэх боломжгүй юм.

Youth protests in Ulaanbaatar calling for justice and political change.

Оюун-Эрдэнийн 23 настай хүүтэй холбоотой авлигын хэрэг, түүний тансаг амьдралын талаарх мэдээллээс үүдсэн залуучуудын удирдсан олон долоо хоногийн эсэргүүцлийн дараа улс төрийн "цочирдол" бий болсон. Олон нийтийн уур хилэн дэвэрч, ил тод байдал, хариуцлага нэхсэн шаардлагад шилжсэн.

Зургадугаар сарын 3-нд Оюун-Эрдэнэ парламентад итгэл хүлээлгэх санал хураалтад ялагдаж, дахин эрх барихын тулд шаардлагатай 64 саналын зөвхөн 44-ийг авсан байна. Түүний огцрох болсон нь олон нийтээс нуун дарагдуулж байсан санхүүгийн хямралын бодит үнэнийг ил болгожээ.

Найдвартай, итгэж болохуйц өөр хувилбарууд байхгүйн улмаас Засгийн газар төрийн албан хаагчдын гуравны нэгийг цомхотгохоос өөр аргагүйд хүрч болзошгүй байна. Энэ нь цомхотголд өртсөн хүмүүсийн эсэргүүцэлтэй тулах төдийгүй төрийн хүнд суртал, авлига, эрх мэдлээ хэтрүүлэн дур зоргоор төсвийн хөрөнгө ашигласан зэрэг зүй бус үйлдлийн эсрэг тэмцлийг гааруулж мэдэх юм.

Уул уурхай болон үл хөдлөх хөрөнгийн зэрэг салбаруудад эрсдэлийн харанга дэлдэж, үйл ажиллагааны тодорхойгүй байдал нэмэгдэж байна. Монголын зах зээлд ажиллаж буй аль ч байгууллага, хувь хүн өнөөдрөөс эхлэн эрсдэлээ дахин үнэлж, зохих бэлтгэлээ хангах шаардлагатай болж буй юм.

Inside the state machinery: Mongolia’s civil service faces looming layoffs amid fiscal collapse.

Монгол Улс санхүүгийн сүйрлийн ирмэг дээр ганхаж буй энэ үед өөр нэг улс тэс өөр замыг сонгожээ. Тухайлбал, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейгийн удирдлага дор тус улс эрс шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж, төрийн зардлыг огцом танаж, арван мянга гаруй төрийн албан хаагчийг цомхотгосон байна.

Эхэндээ хүнд сорилттой тулссан ч эдгээр арга хэмжээний үр дүнд өнөөдөр 11 сая гаруй аргентин иргэн ядуурлаас гарч, тус улсын эдийн засаг 5.8 хувиар өссөн нь барууны ертөнцийн дунд хамгийн өндөр үзүүлэлт болж, БНХАУ-ынхаас ч давсан амжилт болсон байна.

Монгол Улс ч ижил төстэй замын уулзвар дээр ирээд байна. Төрийн албан хаагчдыг олноор цомхотгох нь илүү гүнзгий шинэчлэлд хүргэх гарц нээж, чадамжтай хүний нөөцийг хувийн хэвшил рүү чиглүүлэх боломжтой. Гэвч жинхэнэ асуулт нь Монголын улс төрийн давхарга ийм шийдвэрийг зоригтой, шударгаар хэрэгжүүлж чадах уу?, Төрийн албан хаагчид болон нийт иргэд ийм хэмжээний эдийн засгийн хатуу сахилга батыг давахад бэлэн байна уу? гэдэг юм. Боломж бий. Гэвч үүний өртөг ч бас их.

Does Mongolia have a reformer bold enough to follow Milei’s path?

Хувь хүнийхээ хувьд би ямар нэгэн гайхамшиг хүлээж, амьсгалаа түгжин суухгүй нь ойлгомжтой. Жинхэнэ шударга, авлигад үл автдаг гаднын хүмүүс нөхцөл байдлыг удирдан гартаа авахгүй л бол шүү дээ. Ийм хүмүүс бий (надад нэр дурьдаж болох хэд хэдэн хүн ч бий).

Гэвч олон арван жилийн популизмын үр дүнд хүн амын томоохон хэсэг нь татаасанд дулдуйдаж, нөгөө хэсэг нь авлига, хээл хахуулиар ашиг хүртэн амьдарч, шинэчлэлийг үл зөвшөөрөх улс төр, бизнесийн бүлэглэл батжин тогтсон энэ орчинд тэд хүчээ бүрэн төвлөрүүлж, нөлөө үзүүлэх түвшинд хүрээгүй хэвээр байна. Бодит шинэчлэл зөвхөн бүрэн хэмжээний уналт, системийн "дахин эхлэл"-ийн дараа л гарах магадлалтай.

Аргентины Ерөнхийлөгч Милейгийн дурдсанаар, миний санаанд 2012 онд Хонконгод болсон Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын мэдээлэл бууж ирж байна. Тэнд би хамтран зүтгэгч Кристофер де Грюбентэй хамт “Монголын Танго” нэртэй гол илтгэлээ тавьсан юм. Уг илтгэлд бид Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт болон төрийн санхүүгийн удирдлагыг хэрхэн буруу зохицуулж байгааг хатуу шүүмжилж, хоёр боломжит ирээдүйг тодорхойлон танилцуулсан.

Нэг нь, Монгол Улс шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлж, боломж бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан хөгжлийн замд орох, нөгөө нь үгүйсгэл, буруу удирдлага, богино хугацааны ашиг сонирхолд хөтлөгдсөн бодлого үргэлжилж, эцэст нь уналт авчрах зам юм.

Арван гурван жилийн дараа харахад, Монгол Улс яг л тухайн үед анхааруулж байсан хоёр дахь буюу доройтлын замаар “наадаж” байна. Гэвч энэ бол хөгжлийн зүг уян хатан бүжиглэж буй “танго” биш, харин уналт руу түгдчин, бүдэрч буй бүжиг мэт харагдаж байна. Хачирхалтай нь, танго үүссэн Аргентин улс өнөөдөр зоримог шинэчлэл, хатуу сахилга батыг сонгож, эмх замбараагүй байдлаас гарах “хөгжмөө удирдан” суралцаж байгаа бол Монгол Улс харин эсрэгээрээ урьдын авлигын хэлбэрээ давтаж, хэмнэлээ өөрчлөхөөс айж, хойшоо ухарсан алхам дээрээ гацчихсан мэт байна.

Эх сурвалж: LINKEDIN
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.156] 2025-07-03 08:16:24

Нийгмээрээ доройтож тннэг оюуэдэнэ гэгч монголыг шалан дээр хэвтүүллээ. Бэрхийн галч бэрс гэж гачин сургуулийг дүүргэгч шуналын охь гайгүй сайн баас үлдээжээ ард олндоо

Зочин [202.126.89.146] 2025-07-03 07:36:33

Цаазын хууль батлагдаж байж л улс хөгжинө

иргэн [202.126.89.117] 2025-07-03 01:53:23

мэргэжилийн бус хүмүүсээр засаглуулаад монголыг сүйрүүлж бнаа

зочин [202.9.46.57] 2025-07-02 20:04:10

их уналт сөнөлт ухаан суулгаж хашир суулгадаг

Зочин [66.181.160.81] 2025-07-02 18:20:13

Зоримог өөрчлөлт хэрэгтэй

L [66.181.161.85] 2025-07-02 17:28:07

Эдийн засаг дампуурвал байр, машины үнэ буурах уу

үглээ өвгөн [103.229.122.206] 2025-07-02 17:19:30

О.Э монголын бүдрэх чулуу боллоо. Асар их гай дагуулжээ. Аргентин шиг гарах.зам..сонгох. хүн.олдох байлгүйдээ?

Зочин [122.201.31.68] 2025-07-02 16:42:01

Орон нутгийн засаг захиргааны нэгжийг нэг дахин цомготхох хэрэгтэй .3 бригадтай байсан сум 6 багатай болсон байх жишээтэй.Монгол улсад 5 яам байхад хангалттай.Монгол банкийг засгийн газрын мэдэлд авах хэрэгтэй.

Зочин [202.9.40.20] 2025-07-02 15:17:21

Шалхгүй ял жоохон торгосон болдог юм гэдгииг бүгдл сонсоо биздэээ хянярваа гэж нэг өлөн авилгач хулгааач. 3 тэр бумд 40 саяаар торгууллааа гэээл хэнч хөгшин залуугүй нам намруу дарга дагасан долоогч өлөн пялдгуууд

иргэн [103.57.95.159] 2025-07-02 14:38:16

Угаасаа хэлж байгаа нь дамбуурал байсан !!!!!!!Худалаар хууран мэхэлсээр л байсан биздээ ?????!!!!!эд нариын ярианаас нь оылгоно шдээ !!!!!!Хэн хууртав - Зөвхөн бор зүрхээрээ амьдарч байгаа иргэд - Хохирч ядуурүү яваад л бна!!!!!!!Мэдэн будилцагаагаад л Хорвоогийн маргааш олон учраас !!!!!!!!! Илэрэхгүй Нууц байхгүй илэрэх болно гэсэн Үнэн шүү!!!!!!!!?????????Хариуцалга хатуу байх хэрэгтэй !!!!!!!!!!!

Зочин [66.181.187.150] 2025-07-02 14:36:35

МАН АН ын өлөнгүүдэд улс орон гэдэг ойлголт түй ч байхгүй. Зөвхөн хувийн ашиг сонирхол л байна дөө


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000