Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа

Aдмин / Нүүр

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг нийслэлээс үе шаттай хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг Шинэ тойрог авто зам төслийг нэг болон хоёрдугаар тойрог замтай барихаар ТЭЗҮ-ийг “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК боловсруулж, өнөөдөр Улаанбаатар хотын “Нэгдүгээр тойрог авто зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс дэмжиж, баталлаа.

Нэгдүгээр тойрог авто зам төсөл нь ТЭЦ-4 авто зам, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Ард аюушийн авто зам, Баянхошууны уулзвар, Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын авто зам, Хайлаастын гудамж, Долоон буудлын авто зам, Баруун Алтан-Өлгийн гудамж, Да хүрээний гудамж, Хилчний гудамж, Цагдаагийн Академийн Өргөн чөлөө, Дүнжингаравын гудамжийг тус тус дамжин өнгөрөх зургаан эгнээ, 22-26 км үргэлжилнэ. Уг төслөөр замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг 30 орчим хувиар бууруулна гэдгийг мэргэжилтнүүд тооцооллоо.

Түүнчлэн Шинэ тойрог зам төсөлд суурь зураг боловсруулах, инженер геологийн судалгаа, авто замын одоогийн байдлын урсгал, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, байгаль орчны нэгдсэн үнэлгээ, инженерийн шугам сүлжээг судлах зэргээр нийслэлийн урд урдын төслүүдээс илүү нарийвчилсан бөгөөд олон талт судалгааг хийснээрээ онцлогтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.156] 2025-07-03 08:18:16

Энэ нэг мэдрэл юм оюуэрдэнээ дагаад зайлаачээ. Батүүлээс сураач хөдөөний көлдүү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000