С.Төмөр: Бидний хэн маань ч мөрөөрөө явж байгаад цагдаа нарын гарын шүүс болохоор цаг үе ирж

Aдмин / Нүүр

Номын баярын үеэр цагдаа нарт хүчирхийлүүлсэн гэх зохиолч С.Төмөртэй ярилцлаа.


-Сая Сүхбаатарын талбайд номын баяр болсон. Тухайн үед та цагдаа нартай үл ойлголцож эмх замбараагүй байдал үүсгэсэн юм билээ. Болсон үйл явдлын талаар тодруулахгүй юу?

-Тухайн өдрийн оройн 18:00 цагийн орчимд болсон явдал шүү дээ. Номын баяр тарах дөхөөд хүмүүс лангуугаа орхиод явж байсан. Энэ үед эзэнгүй саравчинд нь ороод барьж очсон гурван номоо дэлгээд суусан юм. Удсан ч үгүй 20 орчим насны хоёр охин ирээд “Түрээсийн мөнгөө төл. Үгүй бол эндээс яв” гэх шаардлага надад тавьсан. Би ч “Үзэсгэлэн тарж байна. Үлдсэн цөөхөн минутад номоо зарж болохгүй юу” гэх хүсэлт тавьсан юм. Гэсэн ч зөвшөөрөөгүй. Ингээд би номоо аваад саравчнаас нь гарч сайн дураараа ном зарж байсан иргэдийн хажууд нь очоод суулаа. Удсан ч үгүй өнөө хоёр охин маань хоёр цагдаа дагуулаад хүрээд ирсэн. Сүүлд тодруулахад, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа н.Ууганбат, н.Батдэлгэр нар байсан юм билээ. Миний бие ямар нэгэн нийтийн хэв журам зөрчөөгүй, номоо танилцуулаад сууж байхад л “Та энд ном зарж болохгүй. Таныг журамлана. Цагдаагийн путик рүү явъя” гээд л чирсэн. Би “За би тэгвэл номоо аваад эндээс явъя” гэтэл явуулахгүй гээд л хүч хэрэглэж газар унагаад толгой болон хавирга руу маш хүчтэй цохисон. Газар унасан үед Ууганбат гэж цагдаа хавирга дээр биеийн жингээрээ өвдөглөж сууж байгаа юм. Нийтийн хэв журам зөрчөөгүй байхад л энгийн иргэнийг хүчирхийлсэн. Тухайн цагдаа нар надад хэвийн шаардлага тавьсан бол яваад л өгөх байсан. Гэсэн ч заавал арга хэмжээ авна, торгоно гэж миний биед халдсан. Би өнөөдөр 58 настай. Эргүүлийн цагдаа нар 20 гаруйхан настай чийрэг эрчүүд байсан. Миний тухайд маш гомдолтой байна.

-Хажууд тань олон хүмүүс байсан шүү дээ. Ямар үйлдэл гаргав?

-Тухайн үед цагдаа нар болон иргэдийн хооронд жижиг хэмжээний үймээн гарсан юм шүү. Миний дээрээс өвдөглөөд дарж байхад тэнд байсан залуус цагдаа нар луу хэдэн талаас нь дайрсан. Өнөө хоёр цагдаа ч зугтаад сураггүй алга болсон. Ингээд би Цагдаагийн дотоод хяналт руу хандсан юм. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ахмад н.Батболд гэж хүн ирсэн. Цагдаагийн путик руу ороход зугтаасан хоёр цагдаа сууж байгаа юм. Харин дуудлагын дагуу ирсэн Батболд надад хандаж “Та цагдаа нарт зодуулсан гэж дуудлага өгсөн. Үүнийг нотлох баримт алга. Бичлэг байхгүй байна. Та өөр газар ондоо хэн нэгэнд зодуулсан юм байна. Харин та цагдаа нарын шаардлагыг эсэргүүцэж, эрх чөлөөнд нь халдсан байна. Таныг хорино” гэж дарамталсан. Үүнээс Батболд гэдэг ахмад эргүүлийн хоёр цагдаа миний биед халдсан хэргийг нуун дарагдуулах зорилготой байгаа юм байна гэж ойлгосон. Миний эхнэрийн утсанд байсан зурган баримтыг дарамталж устгасан. Ингээд надаар “Миний бие гомдолгүй, хохиролгүй” гэсэн бичиг хийлгэж авч байгаа юм. Би ч хоригдохгүйн тулд дарамт доор хэлснийг нь л гүйцэтгэсэн. Гэтэл гомдолгүй гэсэн бичиг хийлгэж авчихаад өнөөх ахмад Батболдын зан хувирч анх намайг баривчлуулсан хоёр охиныг дагуулж орж ирээд “Таныг хорино” гэж хэлээд мөн л хүч хэрэглэж цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Улмаар болсон үйл явдлын талаар хэнд ч, ямар ч өргөдөл гаргахгүй байхыг анхааруулсан. Товчхондоо хэргийг март. Тэгээд яв гэж байгаа юм. Цагдаагийн дотоод хяналтын ахмад ирчихээд миний биед халдсан хоёр цагдааг ил цагаан өмгөөлж байсан нь нотлох баримтуудыг устгаж надад хэрэг тохохоор зэхэж байна гэх хардлагыг төрүүлсэн.

-Цагдаагийн дотоод хяналтаас танд байсан нотлох баримтуудыг устгасан юм байна шүү дээ. Товчоор хэлбэл тэдгал”-ыг унтрааж. Хэрэг хэрхэн сөхөгдөв?

-Тэнд байсан хүмүүс бичлэг хийж, зураг дарсан юм билээ. Тэр нь нийгмийн сүлжээнд цацагдаж цагдаа нарын энгийн иргэнийг яргалсан үйлдэл олонд ил болсон. Олонд ил болж байгаа нь л энэ үйлдэл шүү дээ. Цагдаа нарт яргалуулсан ч дарагдаад өнгөрч байгаа маш олон жишээ бий. Хүмүүс тэр бүрийг ил гаргаад байх боломжгүй. Миний бие л гэхэд 200 мянган төгрөг төлж хэвлэлийн бага хурал зарлалаа. Ийм боломжтой иргэн хэд билээ. Ер нь цагдаа нар гэм зэмгүй иргэдийг дарамталдаг, яргалдаг үйлдэл хэвийн үзэгдэл болчихсон байна. Бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа биз дээ. Нийтийн эзэмшлийн талбайд хоёр гуравхан ном барьж суусан өндөр настан цагдаа нарт хүчирхийлүүллээ. Энэ ямар нийгэм юм бэ. Өнөөдөр намайг хүчирхийллээ. Маргааш гэм зэмгүй явж байгаа таны ойр дотнын хэн нэгэн эргүүлийн цагдаа нарын гарын шүүс болоход ойрхон байна. Магадгүй дараагийн удаа энэ хүчирхийлэгч нар хэн нэгний амь насанд халдахгүй гэх баталгаа алга. Эрх чөлөөт нийгэмд ийм бусармаг зүйл байж хэрхэвч таарахгүй. Цагдаа нар чинь ард иргэдэд үйлчлэх байгууллага биз дээ. Өнөөдөр тэр үүрэг ухамсраа мартчихсан байна. Төрийн хувцас өмсөж иргэдийг дарангуйлдаг, байгууллагаараа үгсэн хуйвалдаж гэмт халдлага үйлдсэн нэгнийгээ өмгөөлж, бусдад хэрэг тохох гэж оролддог газар болчихсон юм байна. Би үүнийг хурцаар эсэргүүцэж байна. Энэ үйлдлийнхээ төлөө өнөөдөр би дарамтад орчихоод байна. Эл хэрэг олонд ил болсноос хойш Батболд гэж ахмад өдөр бүр над руу утасдаж уулзах санал тавьж, айлган сүрдүүлж байна. Тэр бүү хэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга хүртэл утасдаж уулзах санал тавьж байна лээ. Одоогоор би гомдол гаргасан байгаа. Хэрэг дээр мөрдөн байцаагч томилогдоход би очиж уулзана. Наана нь ямар ч хүнтэй уулзахгүй, ямар ч нөхцөлд би гомдлоо татахгүй.

-Тухайн үед таныг согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байсан гэх мэдээлэл гарсан байна лээ.

Би эрүүл мэндийн шалтгаанаар архи тамхи огт хэрэглэдэггүй. Манайхан удам дагасан хэл бичгийн улсууд. Миний гэр, бүл ойр дотнынхон хуулийг ягштал дагаж мөрддөг улс.

-Та зөвшөөрөл эрх авалгүйгээр номын баярт оролцсон юм байна. Энэ үйлдэл тань хуулийн зүйл заалт зөрчсөн үү?

-Үгүй. Би ямар ч хууль зөрчөөгүй. Ном худалдаалахыг хориглосон хууль тогтоомж байхгүй. Төв талбайд байж болохгүй гэж хөөгөөд байгаа нь утгагүй байхгүй юу.

-Номын баяраар талбай дээрх саравчнуудыг нийслэлээс үнэ төлбөргүй гаргаж өгдөг биз дээ...

-Үгүй шүү дээ. 400 мянган төгрөг төлж түрээсэлдэг юм байна. Үүний ард нэг эрхтэн дархтаны бизнес явж байна л даа. Нийтийн эзэмшлийн талбайг ашиглаж байж ганцхан асрыг хамгийн доод тал нь 400 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа юм. Тэнд хэдэн асар барьдаг билээ. Тооцоод үзвэл аманд багтахгүй их мөнгө гарч байгаа биз. Дахиад онцолъё. Нийтийн эзэмшлийн талбайг ашиглаж байж “Номын ертөнц” гэж асар их мөнгөний бизнес хийж байгаа нь өөрөө хүнлэг бус үйлдэл. Иргэдийг соён гэгээрүүлэхийн тулд яагаад үүнийг үнэгүй гаргаж өгч болдоггүй юм. Би шууд хэлье. 400 мянган төгрөг төлсөн иргэдийн олонх нь ашиг олоогүй шүү. Зардлаа нөхөөд салсан бол их юм.

-Танд асар түрээслэх боломж байгаагүй юм уу?

-Би түрээслэхээр хандсан ч саравч нь дуусчихсан байсан.


Сэтгэгдэл

bold [122.201.24.155] 2021-06-22 05:55:01

ERIIN MUU TSAGDAA GEJ UNEN SHUU//////

Зочин [202.179.25.189] 2021-06-21 10:27:45

угаасаа т1 дурак шдээ,энэний зохиолч ном зарах гэж юу байдгийн

Зочин [124.158.64.4] 2021-06-22 10:46:18

чи цагдаагийн шээс юмуу ямар учраас яргачдыг өмөөрөх болов түрүүчийн цагдаа нарчинь хүн зодоод зарим нь хүн алаад шоронд хэвтэж байгаа шүү. хамгийн боловюсролгүй гэмт хэргээс зугтсан ял завшсан нөхдүүд танил тал ах дүү нарын нэрээр цагдаа болцгоосон байдаг

Иргэн [202.126.92.99] 2021-06-20 12:19:17

Энэ Төмөрийг мэдэхгүй байн даа, Ардчилсан намын 5 гишүүн өлсгөлөн зарлахад мөнгө аваад шантааж хийгээд жагсаад явж байсан, Чингэлтэй дүүрэгт 2016 онд нэр дэвшээд галзуу солиотой юма ярьж өрсөлдөгч нара гүтгээд хөөгдөж явсан, худалч хөгшин хүн гэхэв үнэхээр тавьтаргүй хүн шүү, Номыг баярын зохион байгуулагч 2 охиныг эмэгтэй хүний хувьд байж боломгүй бүдүүлэг үгээр олон хүний дунд доромжилсон, жэндэрийн ялгаварлан гадуурхалтыг жинхэнэ утгаар нь гаргасан, Хөөрхий хэдэн цагдаа гүтгүүлээд л буруутах шиг боллоо.

участковый [124.158.64.4] 2021-06-22 10:49:20

бичлэг дээр цагдаа зодож байна чи харж байсан бид чамтай олж уулзана чи худлаа хүн гүтгэсэн хатуу ярих болно. үнэн байвал асуудлыг зөв шийднэ

Зочин [192.82.76.140] 2021-06-20 04:17:15

Үнэн шүү. Дээгүүр цолтой хурандаа генералууд бүгд тэрбумтан болсон байдаг. Прокурорын дэргэдэх МБГ ыг даруй сэргээх шаардлага бий болсон

Zochin [66.181.161.29] 2021-06-20 03:17:45

Ooroo durem jurmiiin dagaagui baijiij ingej umhii amaaraa hudlaa yum yrimaargui bn ldaa. Zugeer bhd ni bariaad nudeed haysiim shg bhiin. Nasandaa bhkui ajlaa hiij yvaa humuust gai bolood zow zunu uwgun guai. Chi nomoo zarj hooloo olj idj bgaa bol naad humuus chin bas ajlaa hii lj durmiin daguu duudlagaar ochsn bn.okey.

Зочин [124.158.65.126] 2021-06-20 02:14:23

Said Nyambaatariig ogtsoruul

Зочин [98.204.176.20] 2021-06-20 01:57:28

90 2000 onii ued baga zereg unertuulsen huniig eruuljuuldeg eserguucvel boroohoiddog blaa.tsagdaa duraaraa hun zoddog blaa.odoo gaigui bolood bgaa

Иргэг [66.181.161.6] 2021-06-20 01:47:25

Хогнууд Хүэийхэн хцуль шүүхийнаэн даварсан цЦалин 5 сая Тэтгэвэрт гөрахдаа 50 -90 сая иөгхөг авна Тэтгэвэр нь 1.5 саяас дээш Албан тушаалаа өшиглан газар лицэнз авна Дамлана Авилга хулгайн нууж хайцаалөхдаа гаршсан Аэрэг гөоөхад хохирогчийг биш хохироосонтой тохирч айлгаж хэргийг дарж мөнгө сааж суудаг ЭНЭ бүгдийг МАН хэмээх мафи бий болгосныг ард олон ойлгооч Сонголтоо өөрчлөөч

Зочин [192.82.83.171] 2021-06-20 01:31:18

Монголын цагдаа Пүрэв даргаасаа хойшЗахиалгаар ажиллаж авилгаар амьдардаг ард олондоо арслан бар албан тушаал мөнганий өмнө гөлөг болсон ЦЕГ ХХК болсон шүүдээ

зочин [124.158.64.4] 2021-06-22 11:08:12

цагдаагийн Пүрэв генерал цагдаад хүн зодох их дургүй нь хүрвэл алж болдог эрх мэдэл албан ёсоор олгуулсан юм харинч АН-нхан тэр журмыг хүчингүй болгуулсан.Иймэрхүү шантаажаар Пүрэв генерал харуулын алба байгуулах мөнгөө босгосон.МАХН-нТХ-ны Боловсон хүчнийхнийг архидуулсаар байгаад ЗХУ-д цагдаагийн сургуульд Их дэлгүүрийн туслах ня-богийн ажлаа орхиж явсан юм.Сүүлд нь гааль дээр хураагдсан тарваганы арьс,улаанмөнгөн ус,газрын ховор элементийг ЦЕГ-н дэргэд гадаад худалдааны хэлтэс байгуулж Малайз,Сингад ховор элэмэнт борлуулж баригдаад баларсан Жасрай дарга хэргээс нь мулталсан.Шалгасан нөхдүүд арай л ялгүй салцгаасан

Зочин [59.153.86.58] 2021-06-22 05:23:33

goe

зочин [202.9.41.63] 2021-06-20 01:11:47

энэ хүнд хийгээд байсан гай алга байна шүү дээ. Яахаараа нийтийн талбайг түрээслэдэг юм бэ. Үнэгүй байх ёстой ш дээ бүхнийг мөнгөөр хардаг аалзнууд

Зочин [122.201.21.80] 2021-06-20 14:05:31

талбайн урд талын машины төлыөр аваад байгаа зогсоолоо улсаараа буцааж аваад нийтэд тустай ашигла.

Зочин [202.55.188.104] 2021-06-20 13:06:11

Талбайн асар 4000000 төгрөгөөр түрээслэнэ гэдэг чинь арай дэндүү байна даа. Сумъяабазар үүнийг мэдээгүй юм байна.Ийм тэнэг үйлдлийг зогсоомоор юм аа.

Зочин [66.181.161.36] 2021-06-20 00:21:35

Жандарм Батдэлгэр Ууганбат нар МАН 100 жилийн медалиар энгэрээ цоолуулаад сайхан л байгаа байх. 1937 онд ногоон малгайтнууд яг эдэн шиг ард иргэд рүүгээ улайран дайрч 30 хэдэн мянган иргэнээрээ тахил өргөсөн. Цаана найдвартай хамгаалалт байдаг учраас тэд юунаас ч үл эмээнэ. Ямарч хариуцлага үл хүлээнэ харцгаая.

Zochin [202.126.88.170] 2021-06-19 17:16:32

hudalsuhiig cutler gemjlee ehleed ene umuu

хүн [122.201.24.192] 2021-06-19 14:09:37

Үхээсэй Харгислал сөнөтүгэй

Зочин [49.180.130.168] 2021-06-19 12:56:35

Tsagdaa nar yag ingedeg yum 90ond iim l bsan. Achina horino gj bgaad gomdolgui gj bichuuldeg

Зочин [64.119.25.30] 2021-06-19 23:24:00

д

Зочин [64.119.18.68] 2021-06-19 12:47:15

2 шулам як хүүхэнээс л ийм асуудал үүсждээ янз нь аав шиг хүнээ яаж байгаа гичиинүүд вэ.тэр хүний өгсөн мэдүүлэг үнэн бол тэр 2 цагдааг даруй барьж цээрлүүл.яг өвдөглөсөн нотлох баримттай зураг байна уу.тэр ирсэн ахмадыг ч шалганаа.....төрийн формыг буруу ашиглах нь гэмт хэрэг шүү.

уншигч [139.5.218.82] 2021-06-19 08:51:41

ЭНЭ БОЛ ЭХЛЭЛ НЬ БАЙХ. ЕР НЬ БИД ӨӨРСДӨӨ ИЙМ Л ЗАМЫГ СОНГООД БАЙГАА. ЭРДЭНЭ МЭТИЙН АРДЧИЛАЛЫГ УСГАГЧДЫН БАЛАГ.

Зочин [202.9.46.168] 2021-06-19 07:56:07

ene nom zarsan hun uuruu ehleed nom zarah zuwshuurul ene ter ee awchihaj boloogui yumuu nom zarah zuwshuurultei huniig ingeed chireed zaamdaad bsan bol yaay gehew adilhan l ajilaa hj bgaa tsagdaad zuwshuurulgui nom zarj daraa boloh yum

иргэн [66.181.188.183] 2021-06-19 16:08:28

Нийтэд зориулагдсан үзэсгэлэн худалдаа юм бол хэдхээн ном зарахад хэнээс зөвшөөрөл авах ёстой юм бэ. Ном зарахад ямар ч зөвшөөрөл шаардлагагүй гэдэг нь хэнд ч илэрхий ойлголт шүү дээ. Тэр хоёр хүүхэн цагдаа нарын шаардлага угаас хууль бус зохисгүй шаардлага гэдэг нь илэрхий байна. Олон нийтийн дунд ахмад хүнийг төрийн албан хаагч банзчидтай нийлж газар унагаан өвдөглөж байгаа нь яалт ч үгүй танхай балмад үйлдэл байхад дотоод хяналт нэртэй хуйвалдагчид нь мөн л нуун дарагдуулах оролдлого хийж байгаа нь энэ төр нийгмийн бодит дүр төрх гэлтэй. Өмгөөлж байгаа нөхөд бол хань хамсаатнууд нь гэдэг нь гарцаагүй

Зочин [202.126.89.48] 2021-06-19 07:44:53

Млнголд эрийн муу нь цагдаа. Боловсролгүй, аархуу, пээдгэр гарууд. Цагдаагийн систем нь нэгнийгээ хаацайлж иргэдээ дарамталж айлгадаг хөгийн систем. Энд олнороо орж ирж өөрсдийгөө өмөөрөөд байх шаардлагагүй шүү, хоосон толгойтой эрийн хогнууд

Иргэн [202.126.92.99] 2021-06-19 07:23:05

Энэ худалч Төмөр цагдаа нарыг гүтгэж зөндөө худлаа яриад, бүр зодуулж гэмтсэн гэж худлаа дүгнэлт гаргуулах гэж Шүүхийн шинжилгээний ажилтанд мөнгө авилгал өгөх гэж байгаад баригдсан гэсэн шүү,

зочин [124.158.64.4] 2021-06-22 11:31:51

чи худлаа юм бичихээ боль шүүхийн шинжилгээнд аваилгал яаж өгдөг юм цагдаа нарын буруу

зочин [124.158.64.4] 2021-06-22 11:28:20

чи хэн бэ би тэнд байсан цагдаа нар ингэж бичүүлдэг гэсэн яг мөн байна.Хоёр хүүхэн мөнгө олох гэж будилсан ажил байна лээ Зөвхөн тэр өвгөнийг биш хэд хэдэн хүнийг хөөж байсан мөнгө нэхээд өгөхгүй гэснийг хөөсөн.Тэр өвгөн хэрэлдсэн юм Тэгээд гадаа хайрцаг дээр сууж байгаа хүмүүсийг бас хөөсөн нөгөө өвгөн басхөөгдсөн уурласан хүүхнүүдийг та нарУБ ресторан руу очиж зогсвол илүү олз олно тийшээ яв гээд муудалцаж байх хооронд нэг нь гүйгээд хоёр цагдаа дагуулж ирээд өвгөнийг чирээд холдуулах гэтэл өвгөн ноцолдоод цагдаа дугтархад ойчсон хүмүүс хажуунаас оролцоод нэг жижигхэн зодоон болсон хоёр цагдаа оролцох хэрэггүй байсан юм

Зочин [66.181.188.111] 2021-06-19 11:22:23

Улайн цайм шүүх эмнэлэгийн эмчид мөнгө өгөөд гэмтэлтэй гээд гаргачих гэсэн гэж байгаа юм

Зочин [66.181.161.102] 2021-06-19 10:56:05

Хогийн новш л байна лээ ш дээ. Би тэнд бж л байсан.

Зочин [192.82.90.46] 2021-06-19 09:19:37

Чи хаанаас мэдэв

Зочин [202.126.88.37] 2021-06-19 06:54:13

Хуулийн яам хаана байна?

Zochin [202.126.88.53] 2021-06-19 07:41:14

Hvmvvs heterhii dyraaraa avirlah bolj.sanaandaa taarahgvi l bol hen negniig byryytgah geh um.gydamjind tsagdaagiin uuduus hashgichih bgaag harahad vneheer myyhai.hen hendee hvndetgeltei had l daa. Tsagdaa geheetee l hvnd zagnuulj bj taarahgvi sh de.ene niigmiin bvh l myy myyhaitai tsagdaa l temtsdeg sh de

цагдаа нар муу байна [64.119.19.179] 2021-06-19 06:33:08

Ядарсан нэгэндээ томорсон цагдаа нарт дургүй хүрч байна. ЦЕГ ын дарга муу ажиллаж байна. ЯАХААРАА иргэдээ ялгаварласан бодлого явуулдагн юм вэ? Хүчирхийлэгч УИХ ын гишүүн Мөнхбатыг ЦЕГ ынхан баривчлаад байцааж чадахгүй дээ.

Zochin [202.126.88.53] 2021-06-19 06:47:53

Uursduu tavisan shaardlagiig n bielvvleh yhamsargvi hvmvvs. Muu l bol tsagdaad ner hoch ugnu.vzesgelen tarsan um bol uygaa hiij hervvl hiideg bnaa

Цагдаажсан улс [103.26.195.128] 2021-06-19 06:31:58

Монгол цагдаажсан улс боллоо Цагдаа нарыг толгойдоо залсан улс өөдөлсөн түүх байхгүй Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр

Зочин [66.181.179.62] 2021-06-19 05:42:25

НАСТАЙ ХҮНД ДЭЭРЭЛХҮҮ МӨН Ч ЭРИЙН ШИНЖГҮЙ ХОГ БОЛЖДЭЭ ЦАГДАА НАР

Zochin [202.126.88.53] 2021-06-19 07:42:59

Vil ajillagaa dyyssan bol tarah l heregtei sh de.vnegvi um ashiglah geed uuruu byryy zvil hiisen bishvv.

Зочин [122.201.21.186] 2021-06-19 05:19:27

Хаа очиж мөрөөрөө явж байхад чинь цагдаа зодно гэж хэзээ ч байхгүй. Чи өөрөө новш л байгаа.

Лодон [202.55.188.104] 2021-06-20 13:08:33

Магадгүй. Төв талбай дээр олны нүдэн дээр арай ч үгүй биз.

Zochin. [202.126.88.53] 2021-06-19 07:43:35

Ogt gemgvi hvniig yav l gej dee

Зочин [103.212.116.49] 2021-06-19 06:29:12

Цагдаагийн хүүхэд эсвэл цагдаа ийм нийтлэл өмгөөлөл бичнэ

Зочин зочин [192.82.76.140] 2021-06-19 05:10:57

Ер сайд ямар хүн байхаас хамаарч цагдаа иргэдийн харьцаа илэрдэг.миний цагдаа намайг хянаж түшмэдийн таргалахыг нүд аньж явдаг болсон цаг

Зочин [66.181.190.125] 2021-06-19 04:47:34

Энэ өөрөө өөдгүй, худалч хүн бна лээ

Зочин [172.58.143.250] 2021-06-19 04:40:57

Eriin muu jandarm boldog emiin muu ni sanitar boldog

Зочин [31.10.164.205] 2021-06-20 07:35:42

Uuruu ajil hiideggui hiitsgui loozer bgaa da.tsagdaa suvilagch shig heregtei meregjil bhgui. Buzar amaa beliznadaj ugaa. Uvgun bn uu zaluu bna uu duraaraa avirlaj hashigchij bolohgui. Jich bi tsagdaa suvilagch bish.gehdee tessengui.

Зочин [122.201.31.191] 2021-06-19 04:28:01

Болвсролгүй хүмүүжилгүй тэнэг юм шиг цагдаа нар Монгол улсын цагдаагийн нэр хүндийг хогийн цэгт хаялаа

Зочин [202.9.41.48] 2021-06-19 04:02:17

Сэтгүүлчид гэж? !хүмүүсийн хооронд яс хаяхаас өөр чадах юм байна уу? Монголд ажил хийж байгаа бүхэн буруутай юу? Харьцаанаас харьцаа үүсдэг гээд байна.Дуртай газраа наймаа хийдэг хүмүүсийг цэгцэлж журамлахгүй юм бол явах газаргүй болоод байна шүү!

Zochin [202.126.88.53] 2021-06-19 07:45:52

Yostoi zuv shvv.vzesgelen tartsan bhad vnegvi langyy ashiglah gesen um vishvv..vvniig zohitsyylah gesen tsagdaa yahaaraa byryy bdgiin

Зочин [103.57.92.120] 2021-06-19 03:47:09

Сайн муу гэж бна. Сайн нь муугаасаа салахгүй бол сайн нэр дуулахгүй л байх.

Зочин [103.26.195.253] 2021-06-19 03:46:23

Tsagdaa nar gachin golognvvd shde sda tui mai shvv tsagdaa naraa haha fuckkk the police

иргэн [139.5.216.64] 2021-06-19 03:38:16

Цагдаа чинь ард түмнийг хамгаалж өмөөрөх ёстой!!!!!!!!Гэтэл манй цагдаа нар ёс зүйгүй !!!!!!! арга чүгүй ажилгүй тэнэмэл нэг нь цагдаа болдог шүү.атвобусанд ажилгүй байж байгаад цагдаа болсон гэсэн яриа цөндөө сонслоо .Цагдаа нараа ёс зүй бодовсролоор .зөв боловсон харилцаа сургаж байж аваач!!!!!!!!!!!!арай дэндүү ёсзүй алгаааа!!!!!"???????

Пп [202.21.109.58] 2021-06-19 03:36:42

Аав шигээ хүнийг цагдаад барьж өгдөг шулам шигхоёр охинцор хаана нуугдаад байна мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа басан гичийнүүд

Зочин [66.181.161.29] 2021-06-20 03:15:57

Ooroo nastai hun baij durem jurmiin baruad ajillah ni yasiin . teruungeer neg orilj hashgatsn yum bsiishde. Jujih tsaraulsan. Camera haraharaa tatadag uwchteim shg baidgaa l bolitsgaah heregtei

иргэг [66.181.184.175] 2021-06-19 03:34:03

Талбайн түрээсийн мөнгийг ил тод зарлаачээ.Йим юмууд нуугаад байхаар ард түмэн хэнд итгэх бэ?

зочин [202.21.108.41] 2021-06-19 02:41:25

цагдаа нар их бүдүүлэг ш дээ. Байнга гэмтнүүдтэй харьцсаар байгаад өөрссдөө ч бүдүүлэг, танхай болчихсон. Тархиа цэнэглэхийг огтхон ч бодохгүй. Дээрээс нь сагсуу зантай залуу цагдаа нарыг эргүүлд гаргаж байгаа нь ард түмэн рүүгээ дайрах бас нэгэн шалтаг болж байгаа юм. Төрийн мөрдөсийг татвар төлөгчдийн буянаар зүүж яваа шүү гэдгээ цагдаа нар хэзээ ч ойлгодоггүй юм билээ.

Зочин [192.82.68.246] 2021-06-19 02:35:50

Тийм бна даа.Ийм л юмыг хүсэж санлаа өгсөн дөө.Амтыг мэддрэг дээ


58 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
58 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.